Владимир Зеленский: Бид үүнийг хийхэд бэлэн байна

Саудын Арабын Жидда хотод болсон Америк, Украины төлөөлөгчдийн найман цаг гаруй үргэлжилсэн хэлэлцээний дараа талууд хамтарсан мэдэгдэл гаргав. Уг мэдэгдэлд “Эхний ээлжинд фронтын шугамын дагуу 30 хоногийн хугацаанд гал зогсоож, Украинд үзүүлэх АНУ-ын тусламжийг нэн даруй сэргээхээр тохиролцсон” гэж онцолжээ. Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак өөрийн Telegram сувагтаа “АНУ-ын 30 хоногийн хугацаатай гал зогсоох тухай саналыг хүлээн авахад Украин бэлэн байгааг илэрхийлсэн бөгөөд хэрэв Орос хүлээн зөвшөөрч, нэгэн зэрэг хэрэгжүүлбэл талууд харилцан тохиролцсоны дагуу энэ хугацааг сунгах болно. Төлөөлөгчид Киев, Москва хоёрын хооронд олзлогдогсдыг солилцох, албадан гаргасан Украины хүүхдүүдийг эргүүлэн авах асуудлыг хэлэлцсэн. АНУ эдгээр тодорхой саналыг Оросын төлөөлөгчидтэй хэлэлцэн тохиролцохоор болсон” гэж бичжээ. Мөн энэхүү хэлэлцээний дараа талууд Украины ашигт малтмалын нөөцийг хамтран ашиглах хэлэлцээрийг аль болох хурдан байгуулахаар тохиролцжээ.
Энэхүү уулзалтын өмнө Владимир Зеленский, угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман нар “Саудын Араб дайны дараа Украины сэргээн босголтод хөрөнгө оруулах болно” гэж мэдэгдсэн нь судлаачдад гал зогсох тохиролцоонд хүрэх юм байна гэсэн урьдчилсан дохио болсон билээ. Энэхүү хэлэлцээнд зуучлагчаар оролцсон Саудын Арабын ерөнхий сайд Кэйвелком АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиогийн "Бөмбөг Оросын талбайд очсон" гэсэн хэллэгийг давтаад "Одоо Орос улс гал зогсоож, дайсагналыг төгсгөл болгохыг зөвшөөрөх ёстой" гэжээ. Украины ерөнхийлөгч Владимир Зеленский "Украин энэ саналыг нааштай алхам хэмээн хүлээн авч, бид үүнийг хийхэд бэлэн байна. АНУ Оросыг үүнд итгүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, хэрэв оросууд бидэнтэй адил зөвшөөрвөл дайн зогсох болно" гэж мэдэгдэв. Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен “Европын Холбоо 30 хоногийн хугацаанд гал зогсоох санал болон Украинд цэргийн хангамж, тагнуулын мэдээлэл солилцох ажлыг сэргээх Вашингтоны шийдвэрийг сайшааж байна. Энэхүү хэлэлцээ нь Украины хувьд иж бүрэн, шударга, урт удаан энх тайван тогтоох алхам болж чадах эерэг үйл явдал боллоо" гэжээ. Харин Европын Холбооны Зөвлөлийн дарга Антонио Коста “Бид удахгүй болох энхийн хэлэлцээнд түншүүдтэйгээ хамтран оролцоход бэлэн байна" гэж мэдэгдэв. Литвийн ерөнхийлөгч Гитанас Науседа "Украин шударга, мөнхийн энх тайвны төлөө байгаагаа дахин батлан харууллаа.
Энэ нь Украины энх тайвны төлөөх эгзэгтэй үе тул одоо бид бүгдээрээ аль болох хурдан тогтвортой, найдвартай энх тайван тогтоох хүчин чармайлтаа нэмэгдүүлэх хэрэгтэй" гэж хэлжээ. Их Британийн ерөнхий сайд Стармер “Одоо Орос гал зогсоож, дайсагналаа төгсгөхийг зөвшөөрөх ёстой. Ирэх амралтын өдрүүдэд Европын удирдагчдыг цуглуулж, бид дараагийн алхмуудаа хэлэлцэн тохиролцох болно” гэж мэдэгдэв. Ийнхүү В.Путин “Бид эзлэн авсан Украины газар нутгаа буцаан өгөлгүй гал зогсоож чадлаа. Би Украиныг НАТО-д элсүүлэхгүй гэсэн амлалтандаа хүрлээ. Бид яллаа” хэмээн иргэддээ мэдэгдэж “нэр цэвэр” үлдэж суудлаа өгөх боломжтой болов. Учир нь энэхүү хэлэлцээний үеэр Францын ерөнхийлөгч Эммануэль Макроны урилгаар 30 орчим улсын Армийн ерөнхий штабын дарга нар Парист цугларч, Украины аюулгүй байдлын найдвартай баталгааг хангах тодорхой төлөвлөгөө баталсан. Энэ нь Украин НАТО-д элсэх шаардлагагүй болсон гэсэн үг. Хамгийн гол нь ОХУ-ын Сангийн яамны урьдчилсан тооцоогоор энэ оны эхний хоёр сарын холбооны төсвийн алдагдал 2.7 их наяд рубль буюу ДНБ-ий 1.3 хувьтай тэнцэж байна. Газрын тос, байгалийн хийн орлого 1.56 их наяд рубль болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.7 хувиар бага болжээ. Харин төсвийн зарлага 30.6 хувиар нэмэгдэж, найман их наяд рубль болсон гэжээ. Энэ албан мэдээ бол мэдээж хэргээр багасган мэдээлж байгаа албан ёсны тоо. Гэсэн ч мужийн амбан захирагчид шинэ хөлсний цэрэгт төлөх мөнгөгүй болж, хөлсний цэргийн цалин нь худалдан авах чадваргүй болж буйг харуулж байгаа тоо. Өөрөөр хэлбэл, эдийн засаг нь дефолт болж, мөнгөгүй болохоор арми нь ялагдаж, арми нь ялагдахаар дэглэм нь солигддог Оросын түүх давтагдах гэж байна гэсэн үг.
Тухайлбал, АНУ, Украины хэлэлцээний үеэр Оросын арми өөрийн Курск мужийг чөлөөлөх гэж бүх хүчээ шавхсан ч ядаж л Украины цэргийг бүслэн авч чадсангүй. Энэ нь эсрэгээрээ Оросын арми ямар чадваргүй байгааг олон улсад батлан харуулсан явдал болов. Харин Кремлийн суртал ухуулагчид фронтын шугамгүй газарт “Бид тийм сууринг эзлэн авч, ялж байна” хэмээн худал сурталдаж, үүндээ гадаадад байгаа хөлсний бүх троллуудаа татан оруулж, тэднийгээ бүгдийг нь илчилж орхив. Чухамхүү иймээс л энэхүү хэлэлцээний дараа Москвад ерөнхийлөгч Трампын Украины асуудал хариуцсан тусгай элч бус, харин Путины залгамжлагч гэгдэх болсон, ОХУ-ын шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриевийн хуучны анд, Ойрхи Дорнодын асуудал хариуцсан тусгай элч, Трампын охины хадам эцэг Стив Уиткофф очиж байгаа хэрэг. Маш товчоор энэхүү хэлэлцээр Путинд өөрийн аюулгүй байдлаар барьцаалан суудлаа өгч амиа авч гарах, Трампын хувьд нэр төрөө сэргээх алтан боломж гаргаж өгөв. Гэхдээ Оросын ухаантай болгон “Украинд дайн дэгдээвэл эдийн засаг сүйрч, арми ялагдаж, ОХУ задарна” гэж сануулсаар байхад Путин юу хийсэн билээ гэдгийг санахад илүүдэхгүй. Харин удахгүй асуудал хаашаа эргэх нь тодорхой болно.
Бэлтгэсэн
Г.Амарсанаа
Сэтгэгдэл
Зочин [66.181.161.102] 2025-03-23 11:45:48
Г.Амарсанаа , Н.Номиндарь , Батсайхан , До Сүхбаатар бол хөлсний бичээч нар .Өөрсдийн бодлоо бжсдад тулгах , эрээвэр хураавар юмыг түүвэрлэн бичих ажилд гаршсан хүмүүсүүд .... Ямар хүмүүсүүд МОНГОЛЫГ ТУСГААР УЛС БИШ гэхээр БАЯРЛААД ДЭМЭННД АЛГА ТАШААД байгааг ойлгохгүй л байна . Гадны гар хөл болсон хүмүүс л хийх ажил....
Зочин [139.5.216.217] 2025-03-17 23:10:07
Путин алуулж хэд хэдэн улс тусгаар улс болсоноо зарлана! Шинэ Орос улс дахин байгуулагдаж газар нутгийн хувьд агшиж, иргэний олон жил ужгирсан дайн газар авна.
Хариулт [59.153.113.232] 2025-03-23 11:37:34
Сэрүүн зүүдлэв. Монголчууд харин ч монголыг тусгаар улс гэдгийг зөвшөөрүүлж дэлхийд таниулсаэ хойд хөршдөө талархаж явдаг .Хар тамхичинЗеленский монголыг тусгаар улс биш гэхээр баярлаад алга ташаад хөөрөөд байгаа тэнэгүүдийг бол гоминданы үлдэгдлүүд гэж ойлгодог . 1960 аад он хүртэл тайваны гоминданууд монголбг тусгаар улс биш гэдэг байсан .Одоо ч сурах бичиг ном зохилужд дээрээ хүмүүстээ тэгэж л ойлгуулдаг байгаа шүү .
Зочин [207.96.54.237] 2025-03-16 21:14:10
evii evii ene odoo beltgesen medee yum uu
Зочин [59.153.113.232] 2025-03-16 10:48:13
ТЭНЦВЭРТЭЙ МЭДЭЭ АЛГАА. Г.АМАРСАНАА ГЭХ СЭТГҮҮЛЧ МОНГОЛД БАЙГАА NO WAR чуудын ЮМ УУ МОНГОЛД СУУГАА УКРАЙНЫ ЭЛЧИН САЙДААС МЭДЭЭГЭЭ АВЧ БЭЛТГЭДЭГ БАЙХ ГЭЖ БОДОГДОХ БОЛСОН ШҮҮ. ОЛОН Ч МЭДЭЭ НИЙТЛЭЛИЙГ НЬ УНШААД ХИЙСЭН ДҮГНЭЛТ ШҮҮ .
зочин [103.57.92.50] 2025-03-13 22:31:13
Бид хоёр хөршийн дэргэд юу юм, Үнэндээ ташуураас өөр юу ч үгүй улс, Тэгээд зарим хулгайчууд хоёр хөршдөө дайсагнах санаатай, Чадлаа мэдэж дөвчигнө,Оросууд хүчирхэг,Шаардлагатай гэж үзвэл ямар ч орныг хормын дотор газраас арчина, Хамгийн атаат дайсан нь хүртэл үүнээс эмээж байна,Гэхдээ оросууд араатнууд биш Энхийг эрмэлзэгчид,Энхийг эрмэлзэгч хүчийг хамгаалагчид ,АНУ-тай хэвийн харилцаа тогтоохыг эрмэлзэж байнй,Энэ нь найрамдалт орнууд тухайлбал Хятад Иран Хойт солонго зэргээс урвасан гэсэн үг биш, Орос хятад болон бусад орон хүчээ нэгтгэвэл хэнд ч дийлдэхгүй агуу нь илт харагдаж байна
Түүх давтагдсан тул монголчууд гайхах хэрэггүй. [103.57.92.240] 2025-03-14 01:11:12
Харин тийм ээ. 20-21-22–р зуунд Орос агуу хүчтэй хөгжичихсөн улс. Яг 13-14-р зууны Чингис хааны Монгол шиг. Тэр үед Хорезм, Самарканд, Бухарынх нь солиорохлээр нь Монголын цэрэг очиод хашраасан. Хятадууд томрох гээд байхлээр нь монголчууд тэднийг сүйтгээд д хаясан. Одоо бол бас иймэрхүү юм л болж байна. Гэхдээ үүнийг оросууд, бурядууд, тувачууд, якутууд, татарууд, хальмагууд, башкирууд, уулынхан ба монголчуудтай холбоотой бусад овгууд Украйнд хийж байна. Кх!
Трамп Мэйкс Америка Грейт Агэйн буюу Америкийг дахин агуу болгоод эхэлсэн. [103.57.92.240] 2025-03-13 20:52:56
Жумбо шэж мэдэх үү? Том шэж байгаа юм. Зааны тухай хүүхэлдэйн кино байдаг, гол баатрыг нь Жумбо гэдэг заан байсан. Трампад Жумбо гэдэг хоч ёстой таарна. Ер нь том агуу бодлого дэвшүүлж өөрийнхөөрөө хэрэгжүүлж байгаа улс төрчдөө, энэ Трамп.
Зочин [59.153.115.179] 2025-03-13 20:43:57
Glory of Ukraine
Зочин [202.9.41.85] 2025-03-13 20:34:45
Жомбого Трамп
Зочин [202.9.46.47] 2025-03-13 15:58:48
00ppp
Зочин [202.9.46.47] 2025-03-13 15:57:56
9wwlwl Wlw 4
Зочин [203.23.199.104] 2025-03-13 15:56:18
улаан армийн хуурмаг буултад хулхидулах вий
Зочин [202.126.88.123] 2025-03-13 14:26:36
хэсэг зуур амарч хүчээ аваад довтолгоогоо эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа боловуу. Орсууд бүх техник хүн хүчээ шавхчихсан байгаа. Дахиж эхлэх нөхцөлд украйн улам хүчирхэгжсэн байх нь тодорхой. АНУ-ийн өгөх ёстой цэргийн тусламж дээр нь хүн хүчний нөөц нэмэгдэх учир энэ бүхнийг орсууд тооцож байж хариугаа өгөх болвуу. Ямар ч нөхцөлд ширүүхэн дайн үргэлжилнэдээ...