Тогтвортой хөдөө аж ахуйг дэмжихээр ХААН Банк малчид, хоршоод, үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгоно

ХААН Банк орон нутгийн хөгжил, тогтвортой хөдөө аж ахуй, кластерийн хөгжлийг дэмжих зорилгоор малчид, хоршоод болон малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд зориулсан ногоон санхүүжилтийн шинэ боломжуудыг санал болгодог билээ.
Энэ хүрээнд Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэнхолбоо, Монголын ноос ноолуурын холбоо, Тогтвортой ноос, ноолуурын эвсэл зэрэг байгууллагуудаарбаталгаажуулсан дараах стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн малчид, хоршоод, үйлдвэрлэгчдэд таатай нөхцөл бүхий зээлийн бүтээгдэхүүнүүдийг санал болгож байна. Үүнд:
• Хариуцлагатай нүүдэлчин стандарт (MNS 6891:2020)
• Тогтвортой ноос, ноолуурын эвслийн Зохистой дадлын гэрчилгээ (SFA)
• Монголын ноос ноолуурын холбооны Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн стандарт (MNS 6926:2021)
Дээрх стандартуудыг хэрэгжүүлсэн малчид, хоршоод, үйлдвэрлэгчдэд ХААН Банк дараах санхүүжилтийг олгож байна.
• Хариуцлагатай малчны ногоон зээл: Малын ашиг шимийг нэмэгдүүлж, бэлчээрийн талхлалт, цөлжилтийг бууруулах үйл ажиллагааг дэмжих зориулалтаар олгоно. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
• Тогтвортой ноос, ноолуурын нийлүүлэлтийг дэмжих зээл: Зохистой дадлыг нэвтрүүлсэн малчдаас түүхий эд худалдан авах хоршоодын эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэхэд чиглэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДдарж авна уу.
• Ноос, ноолуурын боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зээл: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Цагаан алт" хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуур, арьс ширний үйлдвэрүүдийг дэмжих зориулалтаар хөнгөлөлттэй нөхцөлөөр олгоно. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
ХААН Банкны зүгээс ХАА-н гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн кластерийн сүлжээнд оролцогч талуудад таатай нөхцөлтэй зээл, санхүүжилт олгоход хамтран ажилласнаар урт хугацаандаа Монгол Улсын тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилтуудад хувь нэмэр оруулах төдийгүй ХАА-н салбарт үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдэд бодитой дэмжлэг үзүүлж, олон улсын стандартын дагуу бүтээгдэхүүнээ экспортлох боломжийг нэмэгдүүлэхэд томоохон алхам болох юм.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
Сэтгэгдэл