Наурызын баярын барилдаанд түрүүлсэн бөх автомашин гардана

Aдмин / Нүүр

Казах түмний уламжлалт “Наурызын баяр”-т зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд энэ сарын 22-нд болно.

Энэ жилийн барилдааныг Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгоны түүхт 100 жилийн ойд зориулж байгаа бөгөөд түрүү бөхийг автомашинаар байлах юм. Харин үзүүрлэсэн бөх дөрөв, их шөвөгт шалгарвал хоёр сая төгрөгийн шагнал гардана.

Энэхүү барилдааныг 2009 онд анх зохион байгуулахад улсын заан Б.Соронзонболд түрүүлсэн бол 2010 онд улсын арслан Ц.Содномдорж начин цолтойдоо түрүүлж байжээ. Тэгвэл 2011 оноос эхлэн 10 жилийн хугацаанд аймаг, цэргийн цолтнуудын дунд эл барилдааныг зохион байгуулав.

Улмаар 2022 оноос дахин улсын цолтнууд оролцож эхэлсэн бөгөөд хамгийн сүүлд буюу өнгөрсөн жил даян аварга Н.Батсуурь түрүүлж, "Соната-9" маркийн автомашины түлхүүр, улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэн дөрвөн сая төгрөг гардсан билээ.


Сэтгэгдэл

наадхм [202.126.90.168] 2025-03-18 16:37:05

Хасгууд удахгүй наадам хийдэг болох вий

Tuslaarai. [59.153.114.187] 2025-03-18 15:04:23

Nauriziin barildaand turuulsen bokh Gald ortood oroh orongui bolson olon huuhedtei gants bie busguid tusalj mashinaa ogoorei . B. Oyuntsooj . Khaan bank dans 5018092157 .

Yasan ikh barildaan bee . [59.153.114.187] 2025-03-18 14:58:05

Odoo ene Nauriziin bayaraar barildaand turuulsen bokh Avto mashinaa Gald ortood 9 huuhedteigee oroh orongui bolson B.Oyuntsooj gedeg busguid tusalj mashinaa ogoorei . Dandaa avdag avna gej uy baihav ee . Bokhchuud odoo tsagt hamgiin ikh orlogotoi bayan humuus shvv .


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.