Банкны харилцах дансанд тогтоосон хүүний дээд хязгаар 3 хувийг хэвээр хадгалах нь зүйтэй гэж шийдвэрлэв

Aдмин / Эдийн засаг

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн 2025 оны I улирлын ээлжит хуралдааныг гуравдугаар сарын 18-ны өдөр Монголбанкны хурлын танхимд зохион байгуулав.

Тус хуралдааныг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн даргалж, Сангийн сайд Б.Жавхлан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн болон бусад холбогдох албан тушаалтнууд хуралдаанд оролцлоо.

Уг хуралдаанаар (i) Макро эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн гүйцэтгэл; (ii) Эдийн засгийн өнөөгийн төлөв; (iii) Банкны харилцах дансанд хүү тооцох зохицуулалт; (iii) Уул уурхайн бирж 2025, шийдлүүд: журмын өөрчлөлт, шинэчлэлт; болон (v) Банк бус санхүүгийн байгууллагын салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэв.

Улмаар экспортын орлогыг нэмэгдүүлэх, экспортын саад тотгорыг арилгах, хүнсний гол нэрийн бүтээгдхүүний үнийн өсөлтөөс сэргийлэх арга хэмжээний саналыг Засгийн газарт танилцуулах, СТБЗ-өөс уул уурхайн биржийн арилжаатай холбоотой тодорхой түр журмуудын төслийг СЗХ-ны хуралдаанаар яаралтай хэлэлцүүлэх, банкны харилцах дансанд тогтоосон хүүний дээд хязгаар 3 хувийг хэвээр хадгалах нь зүйтэй гэж тус тус шийдвэрлэв.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [59.153.112.72] 2025-03-19 16:30:10

Харилцах данс хүгүй харин ч бүр данс ашигласны хураамж авдаг шдээ. Юун хүү яриад явчихваа. Тэгвэл тэр хүү нь хаачдаг юм бол.

зочин [66.181.188.47] 2025-03-19 16:10:05

Харилцах данс хүүтэй гэж үү? хүүгүй биз дээ? Харилцах дансанд хүү тооцдог гэж сонсоогүй, мэдэхгүй юм байна аа.

Зочин [66.181.171.141] 2025-03-19 10:16:16

Banknii hariltsah dans chin huugui shd ee.

Зочин [103.57.95.223] 2025-03-19 08:06:04

Ingeheer l munguu bootsoo ntr luu oruulj usguj bgaa shd


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.