"ХУУЛИА МӨРДЬЕ" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ОРОН ДАЯАР ЭХЛҮҮЛЛЭЭ

Д.Тулга / Эдийн засаг

.

Цагдаагийн байгууллагаас “Хуулиа мөрдье” нэгдсэн арга хэмжээний хүрээнд согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний соёлын талаар мэдээлэл, зөвлөмж өгч, олон нийтэд энэ талаарх хууль, эрх зүйн мэдлэг, мэдээлэл өгөхийг зорьж байна.

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж байгаа боловч иргэд болон согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилгээ үзүүлж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд хуулиар хүлээсэн эрх, үүргээ ойлгож хэрэгжүүлэх нь харилцан адилгүй байгаа юм.

2024 онд цагдаагийн байгууллагад нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 15.3 хувь буюу 6 гэмт хэрэг тутмын нэг нь согтуугаар үйлдэгдсэн бол энэ нь урьд оны мөн үетэй харьцуулахад согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 27.5, эрүүлжүүлэгдсэн, саатуулагдсан иргэдийн тоо урьд оны мөн үеэс 86.1 хувиар тус тус өссөн бол албадан эмчилгээ 9.26, сайн дурын эмчилгээ 34 хувиар тус тус буурчээ.

Эдгээр статистикаас харахад согтууруулах ундаагаар үйлчилж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд хуулийн хэрэгжилтийг хангах, хариуцлагатай үйлчилгээг иргэдэд үзүүлэх бол нөгөө талаасаа иргэд хууль тогтоомжоор тогтоосон үйлчилгээ, чанар, стандартыг шаардах зайлшгүй хэрэгцээ шаардлага үүсэж байгааг харж болно.

Иймд иргэд, аж ахуй нэгжүүдийг хууль, дүрмийг чанд мөрдөж, согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний соёлыг төлөвшүүлэхэд идэвхтэй оролцохыг уриалж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.