Welt am Sonntag: Хятад улс Европын Холбоотой Украинд энхийг сахиулах цэрэг илгээх асуудлыг ярилцаж байна

Дональд Трампын Украины асуудал эрхэлсэн тусгай элч Кит Келлог “Саудын Арабт Орос, Украины хооронд шууд бус яриа хэлэлцээ явагдана. Украин АНУ-ын төлөөлөгчтэй нэг өрөөнд, зэргэлдээ өрөөнд нь Орос Америкийн төлөөлөгчид хэлэлцэж, бид бүгд ямар тохиролцоонд хүрч болохыг олж мэдэх болно" гэж мэдэгдэв.
Энэ үеэр Их Британийн мэдээллийн агентлагууд “Лондонгийн Нортвуд хотод болсон Украиныг сайн дураараа хамгаалах армиудын Жанжин штабын дарга нарын уулзалтын үеэр Австрали, Албани, Бельги, Болгар, Герман, Дани, Испани, Итали, Канад, Кипр, Латви, Литва, Люксембург, Нидерланд, Шинэ Зеланд, Норвеги, Польш, Швед, Эстони, Франц, Их Британи зэрэг 26 улсын генералын дүрэмт хувцастай хүмүүсийг олж харсан” гээд “Эдгээр бүх улсууд Украин руу цэргээ илгээнэ гэсэн үг биш, тэдний зарим нь өөр аргаар туслах юм байна” гэж мэдээлэв.
Бас Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Их Британид болсон 26 орны цэргийн удирдагчдын уулзалтын дараа сэтгүүлчдэд "Бид ирэх пүрэв гаригт Парист "Хүссэн улсуудын эвсэл"-ийн ээлжит уулзалтыг Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийг оролцуулж хийнэ" гэж мэдэгджээ.
Германы “Welt am Sonntag” сонин энэ сарын 22-ны бямба гаригт “Брюссель дэх Хятадын дипломатууд Хятад улс Украинд цэргээ оруулахад бэлэн байгаа улс орнуудын холбоо болох "Хүссэн улсуудын эвсэл"-д нэгдэх боломжийг судалж байгаа аж. Европын Холбооны дипломат эх сурвалжууд "Бээжин энэ эвсэлд оролцох нь Оросыг Украинд гадаадын энхийг сахиулагчдыг оруулахыг ятгахад дэмжлэг болж магадгүй" гэж хэлэв. Гэхдээ Хятадын эрх баригчид энэ талаар одоогоор ямар нэгэн мэдээлэл гаргаагүй байна” гэж мэдээлжээ.
Өнгөрсөн долоо хоногийн эцсээр Брюссельд болж өнгөрсөн дээд хэмжээний уулзалтаар Европын Холбооны 27 улсын 26 орны удирдагчид “Украины тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг тууштай дэмжих” шийдвэр баталж, энэхүү мэдэгдэлд Европын Холбоо Орост дарамт шахалт үзүүлж, Украины батлан хамгаалах чадавхыг сайжруулах санхүүгийн болон цэргийн тогтмол дэмжлэгээ нэмэгдүүлсээр байх болно” гэж онцлов.
Энэхүү чуулганаар Европын Холбооны 26 орны төр, засгийн тэргүүн нар дэмжиж, Тунхаг бичигт гарын үсэг зурж, Украины цэрэг, батлан хамгаалахын яаралтай хэрэгцээг хангахын тулд хүчин чармайлтаа нэн даруй эрчимжүүлэхийг уриалав. Эдгээр баримт бичигт ганцхан Унгарын ерөнхий сайд гарын үсэг зурсангүй.
Европын Холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын дээд төлөөлөгч Кажа Каллас “Энэ онд Украинд их бууны суманд зориулж таван тэрбум евро олгох болсон. ОХУ-ын битүүмжилсэн хөрөнгөөс Украинд үзүүлэх макро санхүүгийн тусламжийн хэмжээ нийтдээ 18.1 тэрбум евро болох болно” гэж мэдэгдсэн бол Украины Ерөнхий сайд Денис “Европын Холбоо дахин Оросын битүүмжилсэн хөрөнгийн орлогоор баталгаажуулсан тэрбум еврогийн санхүүгийн тусламжийг Украинд шилжүүлээд байна” гэж мэдээлэв.
Энэ оны эхээр Европын Холбооны гурван тэрбум еврог Киевт шилжүүлээд байсан юм. Мөн Дани их бууны сум, дрон худалдан авах, зэвсгиййн хамтарсан үйлдвэрт зориулж 5.5 тэрбум, Нидерланд улс эрчим хүчийг дэмжих санд 65 сая евро шилжүүлэх гэх мэтээр Украиныг дэмжих Европын болон Азийн улсуудын ил, далд санхүүгийн дэмжлэг эрчимжив.
Европын Холбоо Европыг дахин зэвсэглэх зөвшөөрөл болох батлан хамгаалахад зориулсан 800 тэрбум еврогийн хөрөнгө оруулах бонд гаргах асуудлыг эцэслэж байгаа бол ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд гарын үсгээ зурснаар батлан хамгаалах салбарт нэг их наяд еврогийн хөрөнгө оруулах асуудал эцэслэн шийдэгдэв.
Энэ нь Герман улсад ажилгүйдэл арилж, эдийн засаг эрчимтэй хөгжсөн түүх давтагдах гэж байна гэсэн үг юм. Үүнийг Германы шинэ канцлер Фридрих Мерц “Герман дахин эргэн ирлээ!” гэж зарлав. Энэ бол үнэхээр аймаар өгүүлбэр. Харин Европ, Азийн ардчилсан улсууд баярлалдаж байна. Цаг цагаараа байдаггүй гэдэг энэ. Харин энэ бүхнийг энгийн үгээр тайлбарлавал ийм юм.
Өнөөдөр гол холбоотон бас ганц хамгаалагч нь байсан АНУ гол өстөн дайсан ОХУ болон Ирантай “хөл, толгойгоороо холбогдон” хэлэлцээ хийх болсон нь зөвхөн Европын Холбоо, Израилийг төдийгүй Европ, Азийн бусад улсуудын дургүйцлийг хүргэж байна.
Өөрөөр хэлбэл, сэтгүүлчид төдийгүй судлаачид дэлхийн “Криптократ”, “Нууц засгийн газар”, “Үл үзэгдэх засгийн газар” гэж нэрлэдэг АНУ-ын хоёр гол намыг санхүүжүүлэгч “Улс дамнасан жүүдүүдийн нууц эвсэл” ОХУ, Ираныг хэвээр үлдээж ардчилал, дарангуйллын хоорондын зөрчлөөс маш их мөнгө олдог өөрсдийн бизнесийг үргэлжлүүлэхийг хүсч байна.
Онол төдий зүйл байсан дэлхийн Криптократ засгийн газар Украины дайн дэгдсэнээр үнэхээр байдаг болох нь батлагдаж орхисон юм. Учир нь Крымийн гүүрийг Оросын олигарх, Путины ойрын хүмүүсийн нэг, ОХУ-ын гавьяат дасгалжуулагч, биеийн тамирын гавьяат ажилтан Аркадий Романович Ротенберг гэх жүүд санхүүжүүлж, энэ гүүрийг барьсан гэж ОХУ-ын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн.
Хамгийн гол нь барууны хангалттай зэвсэг байсаар байтал Крымын гүүр дайны гурван жил сөнөхгүй байсаар дээгүүрээ гаргасан автомашин, галт тэрэгнээс гаргасан зардлаа хэд нугалж олж авав.
Энэхүү “Улс дамнасан жүүдүүдийн нууц эвсэл”-ийн “Talking head” буюу “Ярьдаг толгой” нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга агсан, домогт жүүд Хенри Альфред Киссинжер байв. Тэрээр Украины дайн эхэлсэнтэй холбогдуулан дэлхий нийтийн өмнө өөрийн бурууг хүлээн зөвшөөрсөн ч удалгүй нас барсан. Өндөр настай байсан түүний үхэл хэний ч анхаарлыг татаагүй.
Ийнхүү Дэлхийн үл үзэгдэх засгийн газар гэгддэг “Улс дамнасан жүүдүүдийн нууц эвсэл” АНУ-ын Дональд Трампын гараар ОХУ, Иран хоёрыг хэвээр үлдээхийг, харин Европ, Азийн гол хүчирхэг улсууд ОХУ, Ираныг үндэстнээр нь задалж, ардчилсан сонгууль явуулж, өөрсдөө аюулгүй амьдрахыг хүсч байна.
Харин Орос, Ирантай адил АНУ хүчирхэг холбоотонгүй болж байгаа өнөө үед Азийн улсуудтай тэртэй тэргүй ойр байгаа Хятад улс мэдээж Европын Холбоотой ойртож таарна. Энэ нь Дональд Трампыг байсан цагт Хятад улс ядаж эдийн засгийн хувьд тайван байж болно гэсэн үг. Гэхдээ яаран дүгнэлт хийхээс өмнө үйл явдал цаашид хэрхэн өрнөхийг харсан нь дээр байх биз ээ.
Г.АМАРСАНАА
Сэтгэгдэл
Зочин [139.5.218.254] 2025-03-25 14:32:42
Delhiin hamgiin tyryynd UILDAG tsergvvd ...he he
Зочин [59.153.115.199] 2025-03-25 10:01:31
Тэгвэл орсон талд ороод сайхан алалцнаа
зочин [66.181.188.58] 2025-03-25 09:17:28
Зөвхөн Орос дэлхийд энх тайван тогтоож чадна Том гүрнүүд нийлж дэлхийг эзэгнэн буурай улс орныг үндэсээр устгах зорилогтой үүнд саад болдог улс Орос,
Зочин [202.21.126.107] 2025-03-25 07:34:18
мэрэгжил боловсролдоо мэдлэгтээ үнэнч байх нь бусдын үгээр дүгнэлт хийхгүй байхад оршино энэ нь чи хэн нэгэнд дургүй бүр үзэн яддаг байж болохч бодит үнэнийг л харж чадах чадвар юм
Зочин [66.181.180.237] 2025-03-25 07:20:16
Арай л эрт дүгнэлт байна.ОХУ д бодол байгаа байлгүй.
Зочин [15.235.216.113] 2025-03-24 19:36:58
Хятадууд 1 сая цэрэг явуулаасөй.
Зочин [103.57.95.225] 2025-03-24 15:52:37
Америк тэгэж тэнэгтэхгүй ээ. Дундаас нь баахан ашиг шаагаад гараад ирнэ. Маргааш хэнтэй ч муудалцах сайдалцахад гайхах хэрэггүй. Хятадын байр суурь их сонин байх болно. Ер нь бол жүдүүд тоглож байгаа нь үнэн шүү.энэ тэгэж амар шийдэгдэх асуудал биш. Хурдан шийдвэрлэх гэж оролдвол улам том хагаралд хүрнэ
З [122.201.31.97] 2025-03-24 15:31:41
Хавар болох ч зарим талаар хэцүү юмаа, энэ мэтийнхний юм хөдлөөд хаа хамаагүй солиороод.
Зочин [66.181.187.103] 2025-03-24 18:38:32
Одоо яалтай ч билээ,,,энэ сонин оркуудыг,,,
Зочин [59.153.114.206] 2025-03-24 14:02:52
Хий үзэгдэлийн солиоролд хэт автжээ
Зочин [202.9.47.91] 2025-03-24 13:42:51
Дайн болвол хятад цэргүүд тал тал тийшээ зугтаад алга болно.
Зочин [176.59.131.216] 2025-03-24 13:16:48
Урт хошуу хүзүү орооно
Зочин [183.177.99.22] 2025-03-24 13:02:15
амныхаа зоргоор наах өгөх юмаа
ЗОЧИН [122.201.31.161] 2025-03-24 12:45:07
ХЯТАД УЛС ОРОСЫН ЭСРЭГ ЭВСЭЛД НЭГДСЭНД БАЯР ХҮРГЭЕ
Сүүгий [202.126.89.86] 2025-03-24 12:20:56
Арай л өрөөсгөл дүгнэлт байна.