Японд сакура цэцэглэж эхэлжээ

Aдмин / Гадаад мэдээ

Японы баруун нутгийн Кочи, Күмамото хотуудад ням гаргаас интоорын мод цэцэглэж эхэлжээ.

Кочи хотод Сомеи-ёшино сортын сакура мод өнгөрсөн жилийнхтэй ижил өдөр буюу ердийнхөөс нэг өдрийн дараа цэцэглэсэн байна. Харин Күмамотод өнгөрсөн жилийнхээс гурав хоногийн өмнө цэцэглэсэн боловч дундаж хугацаанаас нэг өдрөөр хожимджээ.

Цаг уурын албаныхан ням гаргийн үдээс хойш Токиогийн Ясүкүни сүмд интоорын мод цэцэглэсэн эсэхийг үзэхээр ирсэн боловч хараахан дэлбээлээгүй байжээ. Ням гарагт Японы олон бүс нутагт агаарын хэм дөрөвдүгээр сарын сүүлчээс зургаадугаар сарын дунд үеийнхтэй ижил түвшинд байв.

Цаг уурын агентлагийн мэдээлснээр, их даралтын орон Японы нутгийн ихэнх хэсгийг бүрхсэнээр агаарын хэм нэмэгджээ. Окаяма мужийн Цуяма хотод Цельсийн +26.8 хэмд хүрч дулаарсан нь 1943 оноос хойш бүртгэгдсэн гуравдугаар сарын хамгийн өндөр хэм болжээ.

Яманаши мужийн Кофү хот болон Токиогийн төвд мөн энэ он гарсаар анх удаагаа +25 хэмд хүрч дулаарсан бол Киото, Кочи хотод +24 хэм бүртгэгдсэн байна. Мөн Японы баруун нутгийн Фүкүока, Нагоя, Осака зэрэг хотод агаарын температур +20 хэмээс дээшилж, даваа гарагт үргэлжлэн дулаарах төлөвтэй байна.

Э.ХУЛАН


Сэтгэгдэл

Зочин [202.131.234.123] 2025-03-24 14:11:35

манай баян нэрт хуглгайч гэр бүлүүд очоод эхэлнэ мэдээгээ дар


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.