Зөвшөөрөлгүй барьсан гүүрийг буулгаж, орц гарцыг чөлөөлж байна

Д.Тулга / Эдийн засаг

Хан-Уул дүүргийн, 3 дугаар хороо, Яармагаас Станцын замыг холбосон шинэ гүүрний баруун талд зөвшөөрөлгүй барьсан гүүрийг ГУББГ-аас буулгаж, орц гарцыг чөлөөлж байна

Энэ талаар ГУББГ-ын Лаг талбайн техникч Ц.Батбаатар “Зөвшөөрөлгүй барьсан гүүрний орц, гарцаас үүдэн голын сувагчлалд өөрчлөлт орж, шар усны үерийн эрсдэл нэмэгдэж байна.

Энэ мэт зөвшөөрөлгүй газар барилга байгууламж барьснаар голын сувагчлалын зарцуулалт багасаж, зуны улиралд айл өрх болон аж ахуйн нэгжүүд үерийн эрсдэлд өртөх магадлал ихэсдэг. Иймд бид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж зөвшөөрөлгүй барьсан орц, гарцыг чөлөөлөх үйл ажиллагаа явуулж байна” гэлээ.

Зөвшөөрөлгүй гүүр барьсан аж ахуйн нэгжид шаардлага хүргүүлсэн бөгөөд албан шаардлагыг биелүүлээгүй учир болзошгүй эрсдэлээс сэргийлж, гүүрийг яаралтай албадан чөлөөлж байна.


Сэтгэгдэл

Манлай [59.153.112.83] 2025-03-27 18:35:23

Хариуцлага тооцоод төлбөр эрүүгийн ххриуцлага хүлээлгээчээ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.