Анита Хиппер: Путин бол гэмт хэрэгтэн

Aдмин / Гадаад мэдээ

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Их Британийн ерөнхий сайд Кейр Стармер нар “Хүсэлтний эвсэл”-д нэгдсэн 31улсын дээд хэмжээний уулзалтыг Парист зохион байгуулав. Уг уулзалт Оростой энхийн гэрээ байгуулсан тохиолдолд Украинд өөрсдийн цэргийг оруулж, Оросыг дахин халдлага хийхээс сэргийлэх баталгааны асуудлыг авч хэлэлцэв. Дээд хэмжээний уулзалтад оролцогчид Украинд нэмэлт 17 тэрбум еврогийн цэргийн тусламж үзүүлэх, Киевт нэмж хоёр сая ширхэг их бууны сум нийлүүлэх, үзүүлж буй дэмжлэгээ Украины хэрэгцээнд нийцүүлэх, Европын улс хоорондын уялдаа холбоог сайжруулахаар болов.

Үүнээс гадна Европын удирдагчид Украины батлан хамгаалах салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Украины цэргүүдийг сургах Европын ажиллагааг нэмэгдүүлэхээр тохиролцов. Уулзалтын дараа Макрон “Дээд хэмжээний уулзалтаар бид Украин болон түүний армийг үргэлжлүүлэн дэмжихээр тохиролцсон бөгөөд Орост болон түүний сүүдрийн флотод дарамт шахалт үзүүлэхээр болсон” гэж мэдэгдэв.Их Британийн ерөнхий сайд Кейр Стармер “Украинд энх тайвныг тогтоохын тулд манай тив бүхэлдээ дайчлагдахаар тохиролцсон.Энэ бол дэлхийн өнцөг булан бүрээс түншүүдийнхээ дэмжлэгийг авч, олон арван жилийн турш харагдаагүй хэмжээнд энхийн үйл явцыг дэмжихийн тулд Европ тив дайчлагдаж байгаа явдал юм” гэж хэлэв. ВВС-ийн олон улсын сэтгүүлч Жереми Боуэн түүнээс Их Британийн Ерөнхий сайд болон АНУ-ын Ерөнхийлөгчийн хооронд энх тайвны төлөөх үзэл бодлын зөрүү байгаа эсэх талаар асуухад тэрээр “Ерөнхийлөгч Трамп бас тогтвортой энх тайвныг хүсэж байгаа бөгөөд сүүлийн хэдэн долоо хоногт энэ талаар тодорхой ахиц дэвшил гаргасан.Хүн бүр мөнхийн энх тайвныг хүсч байна. Иймээс хэлэлцээрийн ширээний ард суухын тулд Орост үзүүлэх шахалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Энэ нь хэдэн сарын хугацаанд биш өдөр, долоо хоногийн дотор хэрэгжиж байх ёстой.

Учир нь хоёр долоо хоног гаруйн өмнө Украин 30 хоногийн гал зогсоохыг зөвшөөрсөн ч ОХУ-аас ямар нэгэн хариу өнөөдөр ч ирүүлээгүй хэвээр байна. Иймээс Их Британи, Франц, Германы Батлан хамгаалах яамны тэргүүн нар ойрын хугацаанд Украинд уулзаж, Киевт цаашид үзүүлэх дэмжлэгийн талаар тохиролцох болно” гэж хариулав. Энэ үеэр Европын Холбоо дахин “Ардчиллыг алдагдуулж, хүний эрхийг зөрчиж, Беларусь улсад хэлмэгдүүлэлт явуулсан, Украинд довтолсон Оросын цэргийг дэмжсэн гэх үндэслэлээр Орос, Беларусь улсын нийт 25 хүн, долоон компанид хориг арга хэмжээ авч байгаагаа зарлав.

ОХУ-ын ерөнхийлөгч Путин цөмийн шумбагч “Архангельск” хөлөг онгоцны далайчидтай ярилцах үеэрээ “Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский төдийгүй Украины бусад эрх баригчид ч хууль бус.Дэлхийн практикт тус улсад түр зуурын хөндлөнгийн гадаад хяналт бий болгох боломжтой бөгөөд энэ нь энхийн замаар зохицуулах хэлэлцээ хийх боломжийг нээж өгч магадгүй. Ийм практик байдаг бөгөөд зарчмын хувьд НҮБ-ын ивээл дор АНУ, Европын орнууд болон бусад улсууд Украинд түр менежмент нэвтрүүлэх боломжийг хэлэлцэж болно” гэж мэдэгдэв. Тэгвэл Украинд шилжилтийн Засгийн газар байгуулах тухай Владимир Путины энэхүү саналыг Берлин эрс буруушааж, Германы Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Штеффен Хебестрейт “Кремль Украины удирдагч Владимир Зеленскийг хууль бус гэж удаа дараа зарлаж байгаа ч Украины эсрэг өдөр бүр дайралт хийж байгаа нь Путины зорилго бол энэ улсын ардчиллыг устгах явдал гэдгийг баталж байна.

Зеленский бол Украины хууль ёсны ерөнхийлөгч, өөр хэний ч бус Украины ард түмний нэрийн өмнөөс хэлэлцээр хийж байгаа хүн” гэж мэдэгдэв. Европын Холбоо“Путины мэдэгдлийг бид худал суртал ухуулга гэж үзэж байгаа учир ямар нэгэн тайлбар хийх шаардлагагүй” гэж мэдэгдэв. Европын комиссын төлөөлөгч Анита Хиппер сэтгүүлчдэд “Бид Украины талд зогсож, урт удаан, шударга энх тайвныг хангахад анхаарлаа хандуулж байна. Путин бол гэмт хэрэгтэн, түүнийг дайны гэмт хэрэг үйлдсэн хэргээр эрэн сурвалжилж байгаа” гэж мэдэгджээ.

Ерөөс Путин энхийн хэлэлцээр хийх эхний нөхцөл болгож ОХУ-ыг дэлхийн банкны системээс хассан хоригийг хэсэгчлэн цуцлахыг шаардаж байгаа билээ. Энэ нь Оросын эдийн засаг шалдаа буусан гэсэн үг. Харин Европын улсууд яг түүний хүслийн эсрэг шийдвэр гаргав. ОХУ-ын төсөв оны эхний хоёр сарын байдлаар 2.7 тэрбум рублийн алдагдалтай гарч, энэ хоёр сард батлан хамаалах салбарынхаа жилийн төсвийн хагасыг үрж, гиперинфляци явагдаж, эдийн засаг нь дампуурч байгаа нь тодорхой болоод байна. Энэ нь Оросын түүхэн уламжлал болох “Ордны эргэлт” нэг их удахгүй гарч, Путин суудлаасаа бууж, түүний оронд өөр хүн Оросыг төлөөлж Зеленскийтэй гэрээ хийх болно гэсэн үг юм.


Сэтгэгдэл

Зочин [66.181.190.218] 2025-04-01 18:40:08

путин эрүүл энх урт удаан аз жаргалтай амьдраг! путин мандатгуай!

зочин [103.57.95.144] 2025-04-01 14:11:08

Зеленский еропын фашист нацистуудын урьханд орсон утсан хүүхэлдэй ,,,

Зиг хай [66.181.191.171] 2025-04-01 10:29:00

Путин бол жинхэнэ эх оронч , Гавъяатай гавъяатан мөн. Зиг хай, Зиг хай, Зиг хай Путин мандтугай.

Инээдтэй юм аа. [103.57.92.240] 2025-04-01 13:47:19

“Хай” гэдэггүй юм аа. Герман хэлээр “хайль” гэдэг юм. Нэг сүрхий герман хэлтэй юм уу, хаашаа юмб? Кх!

Зочин [188.162.254.53] 2025-04-01 02:24:59

сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад зохицуулчихна !!!!!!

Хэн дээрхийг захиалж нийтлүүлж байгаа юм бэ? [103.57.92.240] 2025-03-31 22:05:31

Редактор аа! Дээрхийг хэний нийтлэл гэж үзэх юм бэ? Орчуулга юм уу? Танай сэтгүүлчийн зохиож нийтэлсэн юм уу? Хэн нэгэн 3-дагч этгээдийн захиалгаар нийтэлсэн юм уу? Хэний ч нэр АЛГА. Ямар нэг сармагчин захиалж нийтлүүлсэн юм уу?

зочин [66.181.187.72] 2025-03-31 20:47:10

Оросыг дэндүү ганцаардуулж байна. Урьтаад атомдаад наах хэрэгтэй.

Зочин [59.153.87.5] 2025-03-31 19:54:48

Путин дайны гэмт хэрэгтэн мөн. Гаагд хүргэж шүүх ёстой

Zochn [202.126.90.162] 2025-04-01 17:41:06

Hutsvaa chi

Зочин [202.126.91.164] 2025-03-31 18:57:33

Хорвоог ёстрй буруу ЭРГҮҮЛЖ байна шүү ХАР ТАМХИЧИН ЗЁЛЁНСЗИ ГЭМ ХЭРЭГТЭЙ БИШ БОДОЛТОЙ ЯАЖ БОДОХООРОО ИНГЭЖ БОДДОГ БАЙНАА

Зочин [120.18.228.145] 2025-03-31 18:15:58

Orosuud mongolchuudiig bainga nar uzuuldeggui heden uyer n altan uragtai n ustgasan shuu buu mart martwal sununu

Зочин [109.252.138.125] 2025-03-31 16:04:44

Хар тамхичин зеленский гэмт хэрэгтэн биш гэж уу.хуухэн гуай.

Зочин [59.153.87.5] 2025-03-31 19:55:49

Зеленский бол фашист оросуудаас эх орноо хамгаалсан баатар эр

Эх оронч [66.181.185.101] 2025-03-31 15:56:25

Орос ялнаа англи франц дэлхийн газрын зурагнаас арчигдах ёстой.

Зочин [103.212.117.205] 2025-03-31 15:15:04

Европ ингээд Путины уриханд оров оо?

Зочин [66.181.184.27] 2025-03-31 15:51:17

Тэнэг үү чи,,,

Зочин [66.181.185.234] 2025-03-31 14:46:06

Ойлгомжтой

Зочин [66.181.185.234] 2025-03-31 14:45:36

Цус шүлс

Зочин [139.5.217.204] 2025-03-31 14:45:16

Зөв дөө Путин үхвэл нэг өөр болж магад

Oros ulsiin zuv shuu. [66.181.184.217] 2025-03-31 15:26:51

Putin vhlee ch orosiin bodolgo hebeerei bnaa.

Зочин [202.126.89.249] 2025-03-31 14:38:09

Энэ мууд өшөө юу хэрэгтэйг. Сая сая Европчуудын цогцос уу...

Зочин [66.181.185.234] 2025-03-31 14:36:55

Эрдэнэтийн холбооны газрын интернет кафений эмэгтэй түрэмгий зан гаргаж намайг удаан сууж байна гэж хөөсний төлөө юун ч их сүр бадруулж миний интернет дээр бичсэн сэтгэгдлүүдийг устгаж хамааралгүй хэрэгт намайг тохож бусад хүний ялыг шавшуулваа


22 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
22 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.