Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж Украинд гал зогсоох хэлэлцээрт хүрч чадахгүй бол ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүнд шинэ хориг арга хэмжээ авна гэж анхаарууллаа.
Тэрбээр Москвагийн хамгийн сүүлийн мэдэгдлүүдэд "эгдүүцэж" байгаагаа илэрхийлжээ.
Тэрээр NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа "Хэрвээ бид Украинд цус урсгаж байгааг зогсоохын тулд Оростой тохиролцож чадахгүй бол үүнийг Оросын буруу гэж үзэж Оросоос импортолж буй бүх газрын тосонд хоёрдогч татвар ногдуулна" гэж анхааруулсан байна.
Энэ нь Оросоос газрын тос худалдаж авсан хүмүүс АНУ-д бизнес эрхлэх боломжгүй болно гэсэн үг гэж Цагаан ордны тэргүүн тайлбарлажээ.
Түүний хэлснээр хэрэв гал зогсоох тохиролцоонд хүрэхгүй бол нэг сарын дотор "АНУ-д борлуулж буй газрын тос болон бусад бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулах, хоёрдогч татвар"-ыг ногдуулах гэнэ.
Трамп мөн энэ долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярилцахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна.
Эх сурвалж: rbc.ru
Ж.Бат
Сэтгэгдэл
Зочин [59.153.87.5] 2025-04-01 19:03:06
Тыква энд Харх
Зочин [188.162.254.53] 2025-04-01 02:34:31
наймаачинд тагнуулч урхидуулахуу, тагнуулчыг наймаачин нь удирдах уу!
Зочин [202.9.40.200] 2025-03-31 21:24:55
Жомбого Трамп
Зочин [202.55.188.40] 2025-03-31 15:10:09
Энэ тэнэг баахан худлаа бурчаад одоо хүнд байдалд орсон. Дотооддоо гарах шарцгүй болсон байна. Шахалтанд орсон.