Марин Ле Пенд тэнсэн харгалзах ял оноожээ

Aдмин / Гадаад мэдээ

Францын хэт барууны үзэл баримтлалтай "Үндэсний нэгдэл" намын парламент дахь бүлгийн дарга Марин Ле Пен, тус намын найман гишүүн, парламентын гишүүний 12 туслахыг хууль тогтоох байгууллагын хөрөнгө шамшигдуулсан хэрэгт буруутай гэж үзжээ.

Өчигдөр Парис хотын Захиргааны шүүхээс дээрх шийдвэрийг гаргасан байна. Ле Пенд дөрвөн жилийн хорих ял оноосны хоёр жилийг нь тэнсэн харгалзсан бол хоёр жилд нь тэрбээр цахим бугуйвч зүүх ёстой.

Түүнчлэн төрийн алба хаших эрхийг нь 5 жилээр хасжээ. Ле Пен давж заалдах гомдол гаргасан боловч шүүхийн шийдвэр шууд хүчин төгөлдөр болох тул тэрбээр 2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй юм. Уг хэрэгт Марин Ле Пенээс гадна түүний эгч Ян болон хуучин хамтрагч зүтгэгч нь болох Луис Алиот зэрэг нийт 27 хүн холбогдсон байна.

Марин Ле Пений эцэг, 96 настай Жан-Мари Ле Пен мөн яллагдагчаар татагдсан боловч эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралд оролцохгүй байхыг зөвшөөрсөн бөгөөд тэрбээр 2025 оны нэгдүгээр сард нас баржээ.

Эдгээр хүмүүсийг "Европын Холбооноос олгосон хөрөнгө мөнгийг зориулалтын бусаар ашигласан, Европын парламентын гишүүдийн туслахуудыг ажилд авах нэрийдлээр намаа далд хэлбэрээр санхүүжүүлсэн" гэж буруутгаж байгаа ажээ. Ийм хэрэгт 10 хүртэлх жил хорих ял оноодог байна. Тэдний учруулсан нийт хохирлын хэмжээг 7 сая орчим еврогоор үнэлжээ.

Д.Жаргал


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.247] 2025-04-04 18:06:22

ОУВС-н тэргүүн байсан Кристина Лагард гэдэг чавганц Евро парламентын 400 сая еврог нэгэн бизнесмэн лүү шилжүүлсэн нь хуулийн байгуулагаар тогтоогдоод ямар ч ял шийтгэл аваагүй өнгөрсөн гэж дуулдсан, баруунд АРДЧИЛАЛ, ШУДАРГА ЁС гэдэг үнэт зүйл үгүй болжээ.

Хүний залуугаасаа сурсан эрдэм гэж ... [66.181.160.80] 2025-04-03 14:26:23

Макрон тэр өөрөөсөө эгч авгайтайгаа нийлчихээд ёстой ЗЭВҮҮН юм аа. Ер нь тэгээд 15-16 настай хүү 40 шахсан авгайтай сууж "гэр бүл" болсон нь эрүүл ухаанаар тайлбарлаж болохгүй зүйл. Ер нь Макрон хар залуугаасаа хэвийн бус сэтгэлгээтэй байсан гэж харагддаг. Иймд тэрбээр ЛеПеныг ийнхүү жийж сонгуулиас зайлуулах нь тэр гэрлэсэнтэй нь харьцуулахад ЮҮ Ч БИШ. Францын улс төр ёстой янаг тэмцэл юмдаа. Кх!


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.