Голомт банк шинэчлэгдсэн PCI-DSS 4.0.1 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ

Д.Тулга / Эдийн засаг

Голомт банк нь PCI SSC Аюулгүй байдлын Стандартын Зөвлөлийн олон улсын картын төлбөр тооцооны аюулгүй байдлын шинэчлэгдсэн PCI-DSS 4.0.1 стандартыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүллээ. Уг стандартын аудитыг олон улсын магадлан итгэмжлэгдсэн Controlcase байгууллагаар аудитлагдаж, албан ёсоор сертификатаа хүлээн авлаа.

PCI DSS стандарт нь төлбөрийн картын мэдээллийн аюулгүй байдлыг хангахаас гадна банкны сервер, сүлжээ, дэд бүтцийг гадны кибер халдлага зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, бууруулахад чиглэсэн цогц стандарт бөгөөд Голомт банк тус стандартын шаардлагуудыг 2017 оноос хойш үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна. Мөн онлайн гүйлгээний аюулгүй байдлыг хангах PCI-3DS стандартын шаардлагуудыг баримтлан ажиллаж, олон улсын магадлан итгэмжлэгдсэн аудитын байгууллагаар жил бүр аудит хийлгэж байна.

Ташрамд дурдахад, Голомт банк нь Монголын анхны PCI Аюулгүй байдлын Стандартын Зөвлөлд (PCI SSC) хамтын ажиллагааны гишүүн байгууллага бөгөөд PCI аюулгүй байдлын стандартыг боловсруулах, олон улсын төлбөр тооцооны аюулгүй байдлыг хамгаалах, хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулан дэлхийд тэргүүлэгч 800 гаруй байгууллагатай хамтран ажиллаж буй.

PCI SSC Аюулгүй байдлын Стандартын Зөвлөл (Payment Card Industry Security Standards Council) – ийн хувьд American Express, VISA card, MasterCard зэрэг дэлхийд нэр хүнд бүхий томоохон картын байгууллагууд төлбөрийн картын мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах зорилгоор 2006 онд хамтран үүсгэн байгуулсан. Тус зөвлөл нь байгууллагуудад мэдээллийн аюулгүй байдлын уян хатан, үр дүнтэй стандарт, хөтөлбөрүүдийг санал болгодог бөгөөд төлбөрийн аюулгүй байдлын стандартаар дэлхийд тэргүүлдэг олон улсын байгууллага юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.