Валютын ханш цаашид тогтворжих хүлээлттэй байна

Монгол Улсын төлбөрийн тэнцлийн ашиг алдагдал нь олон улсын зах зээл дэх түүхий эдийн үнэ, дэлхийн санхүүгийн зах зээлийн нөхцөл байдал, Монгол Улсын эдийн засгийн бүтцийн онцлог гэх мэт эдийн засгийн олон хүчин зүйлээс хамаардаг. Төлбөрийн тэнцлийн ашиг, алдагдлын гүйцэтгэл нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханш болон гадаад валютын албан нөөцөд тусгалаа олж байдаг.
- Төлбөрийн тэнцэл 2025 оны эхний 3 сарын байдлаар 616.3 сая ам.долларын алдагдалтай гарах урьдчилсан тооцоололтой байна. 3 дугаар сарын статистик гарах болоогүй, гэхдээ эхний 2 сарын хандлага хадгалагдана гэж үзвэл, энэхүү алдагдлыг үндсэндээ урсгал дансны алдагдал тайлбарлаж байна.
- Төлбөрийн тэнцэл алдагдалтай гарахад нүүрсний экспортын орлого буурсан нь голлон нөлөөлж байна.
- Нүүрсний экспортын биет хэмжээ 2025 оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 1.9 сая тонноор буурав. Түүнчлэн дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурч байгаагаас шалтгаалан нүүрсний экспортын орлого өмнөх жилийн мөн үеэс 934 сая ам.доллароор буурлаа. Үүнээс үзвэл 2025 оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх онтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая ам.доллараар, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар буураад байна (Гаалийн Ерөнхий газар).
1-р сар |
2-р сар |
3-р сар |
Нийт |
||
Үнийн нөлөө |
(185) |
(259) |
(271) |
(715) |
76% |
Биет хэмжээний нөлөө |
(169) |
135 |
(186) |
(220) |
24% |
Нийт |
(354) |
(123) |
(457) |
(934) |
100% |
- Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт өссөн. Тодруулбал, банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд 2024 оны 4 дүгээр улиралд долоо хоногт дунджаар 165.0 сая ам.доллар худалдан авах санал банкуудаас ирж байсан бол уг хэмжээ 2025 оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөөд байна. Түүнчлэн өмнөх оны эхний улиралтай харьцуулахад 88 сая ам.доллароор өсжээ.
- Иймд Монголбанкны зүгээс 2025 оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг бууруулах, стратегийн ач холбогдолто бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоог саадгүй явуулах зорилгоор валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа тогтмол зохион байгуулж ажиллаа. Тус валютын дуудлага худалдаанд ирүүлсэн саналын биелэлтийн хувь нь Монголбанкны валютын зах дахь оролцооны түвшинг илэрхийлдэг бөгөөд тус харьцаа 2025 оны эхний улиралд 80 хувьтай байна. Гэвч дээрх улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэйгээр төгрөгийн ам.доллартой харьцах ханш 2025 оны 1 дүгээр улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
- Нөгөө талаас, Монгол Улсын Засгийн газар болон Монголбанкны зүгээс гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр тогтмол хамтарч, арга хэмжээ авч ажиллаж байгаа бөгөөд гадаад валютын улсын нөөц 5.0 тэрбум ам.доллар (валютын төлбөртэй барааны импортын 5.9 сарын хэрэгцээг хангах түвшинд буюу олон улсын жишиг доод түвшнээс 2.9 сараар илүү)-т хадгалагдаж байна.
- Монголбанкны төсөөллөөр 2025 он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил нэмэгдэх, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал өсөх, Монгол улсын хувьд 2026 оны 4 дүгээр сар хүртэл төлөгдөхөөр хүлээгдэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй зэргээс шалтгаалан цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байна.
- Дүгнэлт: Төлбөрийн тэнцлээс шалтгаалан төгрөгийн ханш сулрах дарамт 2025 орны 1 дүгээр улиралд харьцангуй өндөр байв. Уг дарамт цаашид буурах хүлээлттэй байгаа тул Монголбанк эрэлт, нийлүүлэлтийн зөрүүнээс шалтгаалсан огцом хэлбэлзлийг бууруулах зорилгоор зах зээлд шаардлагатай тухай бүр оролцон ажиллаж байна. Цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах, олон улсын зах зээлд ам.долларын ханш сулрах, төгрөгийн харьцангуй өгөөж нэмэгдсэн зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан төгрөгийн ханш сулрах дарамт буурах хүлээлттэй байна.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [66.181.191.59] 2025-04-12 01:02:45
Төгрөг унасаар доллар өссөөр төгрөг цаас болох байхаа улам их өрөнд орж монгол банк ажиллахгүй байна
Зочин [103.57.93.244] 2025-04-11 21:31:56
Долларын эрэлтийг багасгаач ээ! Энэ олон хувийн сургуулиудын хүүхдүүд бүгдээрээ төгсөөд АНУ-д сурах хүсэлтэй ба тэдний сургалтын төлбөрийг нь төлөх гэж ам. доллар авах болдог.
baagii [66.181.160.4] 2025-04-11 12:42:37
bolomj baihgui gej aij bna da hudlaa boluudaa
Зочин [66.181.187.156] 2025-04-11 12:19:51
Худлаа худлаа худлаа