Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулах олон улсын нээлттэй уралдааныг зохион байгуулна

Aдмин / Эдийн засаг

Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлалын баримт бичиг боловсруулах олон улсын уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг өнгөрсөн сарын 28-нд байгуулсан.

Тодруулбал, тус ажлын хэсгийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хамтарсан 2025 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн 66 дугаар тушаал, А/394 дүгээр захирамжаар байгуулсан юм. Уг ажлын хэсгийн нэгдүгээр хуралдаан өнөөдөр НЗДТГ-ын байранд боллоо.

Ажлын хэсгийн хуралдааныг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай ахалж, Хүннү хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр тэргүүтэй ажлын хэсгийн гишүүд танхим болон онлайн хосолсон хэлбэрээр оролцлоо.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Хүннү хотын хот төлөвлөлтийн үзэл баримтлалын олон улсын уралдааны ажлын даалгаварт гишүүд санал өгч хугацааг тодорхойлох, уралдааныг www.hunnucity.mn хаягаар нээлттэй мэдээлж, олон улсын түвшинд чанартай зохион байгуулж, ажлын хуваарийг нарийвчлан гаргаж, дараагийн хуралдаанд танилцуулахыг үүрэг болгов.

Хүннү хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр “Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлалын баримт бичиг боловсруулах олон улсын уралдаант шалгаруулалт нь Монгол Улсын түүхэн өв, тогтвортой хөгжлийн зарчмыг орчин үеийн инновацтай хослуулсан дэлхийн жишигт нийцэх ухаалаг хотыг бий болгох эхний алхам” хэмээн тодотголоо.

Энэхүү олон улсын уралдаан иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, байгальд ээлтэй, аюулгүй, тогтвортой усны нөөц бүхий Хүннү хотыг төлөвлөхөд дэлхийн шилдэг мэргэжилтнүүдийн оюун санаа, бүтээлч санаачилгыг нэгтгэх зорилготой юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


Сэтгэгдэл

хүннү [202.9.47.39] 2025-04-12 16:03:37

Түрүүчийн хотуудаа (Хархорин, Майдар) байгуулж чадаагүй байж юуны чинь Хүннү хот вэ? Манай Хэнтийхэн бүгд хотын захирагч болох нигуртай юм байх даа. Нямбаатар Улаанбаатар хотын захирагч, Энэ Батбаяр Хүннү хотын захирагч болсон байна. Хүрэлсүх маань монгол улсын “захирагч” Оюун-Эрдэнэ маань засгийн газрын “захирагч”

Эднийг дагаад мангар болох уу, үгүй юу? [66.181.191.40] 2025-04-12 14:33:23

Зургийг харахлээр хэдэн мангар царайлсан түшмэлүүд л сууж байх юм. Энэ мангаруудын судалгаа саналаар шинэ хот байгуулах юм уу? Тэгвэл уншигч бид хэд ч мангар амьтад болно шүү.

зочин [103.57.93.121] 2025-04-11 22:12:32

Ийм хот хаана байгуулах гэж байгаа юм бэ? Үүнийг байгуулснаар ямар ашигтай? ямар үр дүнтэй? ямар асуудлыг шийдэх гэж байгаа? энэ хот юу үйлдвэрлэх бүтээх вэ? энэ хот өөрийгөө санхүүжүүлэх үү? эхлээд дэд бүтцийг нь бүхэлд нь бий болгочихоод дараа нь хот байгуулдаг гэв үү? Хэлбэрддэг арга барилаасаа эрх баригчид татгалзах болоогүй юу?

Мөнгө байхгүй байж ажил хийсэн дүртэй. Хөөрхийс. [66.181.160.94] 2025-04-11 10:53:10

Хийх юмаа олж ядсан хэдэн архитекторч ёстой БАЛАЙРЧ байх шив дээ. Хархорин хотоо байгуулчих МӨНГӨГҮЙ байж ЮҮН Хүннү хот вэ? Улаанбаатар хотод хурдны зам, метро, трамвай, дүүжин зам, шинэ цахилгаан станц, Богд уулын туннель, Туул голын өргөтгөл зэрэг зүйлээ барих МӨНГӨГҮЙ байж ЮҮН Хүннү хот вэ? Архитекторууд Монголд өөр хийх АЖИЛГҮЙ байгаа юм уу? Тэгээд ч өнөөгийн монголчууд эртний Хүннү улсын ӨВ залгамжлагчид мөн ЮМ УУ? Дэлхий даяар солиорч байгаад ШАРАА болохвий дээ.

Засагт хөрөнгө мөнгө байгаа юм уу? [66.181.160.94] 2025-04-11 12:16:57

Улс чинь хөдөөний сургуулиудын багш нарын хүртээмж, төсөв, хөдөөний малчдын жендерын асуудал буюу эмэгтэй малчдыг хүртээмжтэй байлгах, хөдөөний сургуулиудад боловсон 00 барих төсөл хэрэгжүүлэх, Батлан хамгаалахын шугамаар 1-2 танк, хэдэн буу авах, эрчим хүчний салбарт 1-2 цахилгаан станц барихыг оролдож байна. Мөнгө хөрөнгө тарчиг л байгаа. Ийм байхад ЮҮН Хүннү хот вэ?


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.