ҮСХ: Барилгын салбарын орлого өмнөх оны мөн үеэс 12.1 хувиар өсчээ

Aдмин / Эдийн засаг

Байр сууцаар хангах үйлчилгээний салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс (2015=100) 2025 оны гуравдугаар сард 185.2 болж, үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеэс 12.1 хувь, өмнөх сараас 0.1 хувиар тус тус өссөн байна.

Байр сууцаар хангах үйлчилгээний салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс өмнөх оны мөн үеэс 12.1 хувиар өсөхөд

  • богино хугацаагаар байр, сууцаар хангах үйл ажиллагааны дэд салбарын үйлдвэрлэгчийн үнэ 12.3 хувь,
  • автомашины зогсоол бүхий зуслан, чөлөөт цаг өнгөрөөх хоноглох байраар хангах үйл ажиллагааны дэд салбарын үйлдвэрлэгчийн үнэ 9.6 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Түүнчлэн байр сууцаар хангах үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийн үйлдвэрлэгчийн үнэ нийслэлд өмнөх оны мөн үеэс 10.7 хувь, аймагт 19.0 хувиар тус тус өссөн байна.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.