Дональд Трамп: Энэ дайнд гурван хүн буруутай

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Сальвадорын ерөнхийлөгч Наиб Букелетэй хамтарч Цагаан ордны Зууван танхимд хийсэн хэвлэлийн бага хурал дээр Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийг “чадваргүй” хэмээн шүүмжилж “Хэрэв та дайн эхлүүлбэл дайнд ялж чадна гэдгээ мэдэж байх ёстой.
Чамд пуужин өгнө гэж найдаж чи өөрөөсөө 20 дахин том хүний эсрэг дайн эхлүүлж болохгүй” гээд “Би Украинд хамгийн түрүүнд “Жавелин” пуужин өгсөн” гэж мэдэгджээ. Мөн Доналд Трамп “ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон өмнөх ерөнхийлөгч Жо Байден нар энэ дайн гарахыг хэзээ ч зөвшөөрөх ёсгүй байсан.
Тэд энэ дайнд хариуцлага хүлээх ёстой хүмүүс” гээд “Байден, Зеленский хоёр энэ дайныг дуусгаж болох байсан, харин Путин үүнийг хэзээ ч эхлүүлэх ёсгүй байсан. Гурван эрэгтэйгээс болж сая сая хүн үхэж байна. Үүнд гэм буруугаараа Путин нэгд, юу хийж байгаагаа ч мэдэхгүй Байден хоёрт, Зеленский гуравт орно” гэж онцлоод “Би Путинд Украинд гал зогсоох тодорхой хугацаа өгсөн” гэж мэдэгдэв.
Түүний энэ мэдэгдлийн өмнө энэ сарын 11-нд Украины ерөнхийлөгч Владимир Зеленский CBS телевизийн “60 минут” нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө Трампыг Украинд урьж, эндхийн сүйрлийг өөрийн нүдээр үзэхийг хүсч “Бид таны байр суурийг хүндэтгэж байгаа учир таныг энд ирж үзээсэй гэж хүсч байна.
Та энд ирээд юу болоод байгааг ойлгож авна. Ямар нэгэн шийдвэр гаргахаасаа өмнө, ямар нэгэн хэлэлцээр хийхээсээ өмнө ирж, ард түмэн, энгийн иргэд, цэргүүд, эмнэлэг, сүм хийдүүд, хүүхдүүд, сүйрсэн эсвэл үхсэн хүмүүсийг хараарай. Ир, хар, тэгээд ... Та хэнтэй тохиролцсоноо ойлгох болно. Путин юу хийснийг ойлгох болно. Үүний дараа дайныг зогсоох төлөвлөгөөгөө урагшлуулъя” гэж хэлсэн билээ.
Г.АМАРСАНАА
Сэтгэгдэл
zochin [202.55.188.103] 2025-04-16 14:10:00
huts. Zonog naimaanii tembujchin. Ene dainiig delhiin nomer 1 terrorisst Amerik ehluulj..alia salbadai natsist Nogoonoo ulsaa suiruuln.Augaa Oros hun torolhtoniig Baruunii Natsizmaas hamgaalsan yum aa. Tramf ogor nohoi oilgoj av.