Үхрийн цул махны үнэ өсөж 23 мянга болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17,498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19,990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19,990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22,947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Харин гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 1.0 хувь, өмнөх долоо хоногоос 0.3 хувиар тус тус өссөн байна.
Сэтгэгдэл
иргэн [202.179.26.157] 2025-04-17 16:52:01
70 сая малтай гэж байгаа,,,
ддддддддд [66.181.176.212] 2025-04-17 15:40:43
Тэнэг улс, тэнэг ард түмэн. Яандаа нээрээ...