Зеленский: Украины асуудлаарх хэлэлцээ энэ сарын 23-нд Лондонд эхэлнэ
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармертай утсаар ярьсныхаа дараа “Украины мөргөлдөөнийг зохицуулах яриа хэлэлцээ Лондонд лхагва гарагт эхэлнэ” гэж мэдэгдэв.
Тэрбээр Х хуудастаа "Энэ лхагва гаригт 'манай Украин, Их Британи, Франц, АНУ'-ын төлөөлөгчид Лондонд ажиллах болно" гэж бичжээ. Түүний хэлснээр, Киев болзолгүйгээр гал зогсоохыг эрмэлзэх аж.
RBC-Ukraine агентлагийн мэдээлснээр, төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Зеленскийн Тамгын газрын дарга Андрей Ермак, түүний орлогч Павло Палиса, Гадаад хэргийн сайд Андрей Сыбиха, Батлан хамгаалахын сайд Рустем Умеров нар багтжээ.
Зеленский энэхүү бүрэлдэхүүнийг Саудын Арабт болсон өмнөх хэлэлцээрт Украиныг төлөөлж оролцохоор баталсан байна.
"The Wall Street Journal" өмнө нь Лондонд болох уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стивен Виткофф оролцоно гэж мэдээлж байв. Мөн АНУ-ын талаас Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Украины асуудал эрхэлсэн тусгай элч Кит Келлог нар оролцох төлөвтэй байгаа аж.
Тус хэвлэлд мэдээлснээр, хэрвээ зөвлөлдөх уулзалтын дараа Вашингтон, Европ, Киевийн байр суурь давхцвал Виткофф Орост очиж магадгүй юм байна.
Парист дөрөвдүгээр сарын 17-нд болсон Киевийн төлөөлөгчдийн барууны орнуудын төлөөлөгчидтэй хийсэн уулзалтын үеэр Вашингтон Украины асуудлыг зохицуулах урьдчилсан саналыг холбоотнууддаа танилцуулсан гэж "Bloomberg" мэдээлжээ.
Эдгээрийн дотор Киевийг НАТО-д гишүүнээр элсүүлэх асуудлыг хэлэлцэхээс татгалзаж, ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг зөөлрүүлэх зэрэг асуудлууд багтсан байна.
Нэмж дурдахад, АНУ-ын төслөөр ОХУ-ын чөлөөллж авсан бүх нутаг дэвсгэр Оросын мэдэлд үлдэнэ" гэсэн үг аж.
Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл