Валютын ханш цаашид тогтворжих хүлээлттэй байна

Aдмин / Эдийн засаг

Гадаад валютын албан нөөц 2024 оны эцэст түүхэн дээд хэмжээнд хүрч нэмэгдсэн. Гэвч он гарснаар хөгжингүй улс орнуудын гадаад худалдааны нөхцөл байдал, түүнээс үүссэн тодорхой бус байдалтай холбоотойгоор дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнэ, тэр дундаа нүүрсний үнэд нөлөөлж, улмаар Монгол улсад мөн богино хугацаанд валютын орох, гарах урсгалд зөрүү үүсгэсэн.

Монгол Улсын Засгийн газар болон Монголбанкны зүгээс гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтарч, тогтмол арга хэмжээ авч ажилласнаар гадаад валютын улсын нөөц 5.0 тэрбум ам.доллар орчимд хадгалагдаж буй. Энэ нь валютын төлбөртэй барааны импортоор илэрхийлэгдсэн дүнгээр тооцвол олон улсын жишиг доод түвшнээс харьцангуй өндөр үзүүлэлт юм.

Монголбанкнаас 2025 оны эхний улиралд гарсан энэ эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүүг арилгах, мөн ханшийн огцом хэлбэлзлийг бууруулах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоог саадгүй явуулах зорилгоор валютын дуудлага худалдааг тогтмол зохион байгуулж ажиллажээ. Тухайлбал,

Хамгийн сүүлд буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаанд банкуудаас ирүүлсэн 113.5 сая ам.доллар худалдан авах саналыг Монголбанк 100 хувь биелүүлж, гадаад төлбөр тооцоог саадгүй явуулах чиглэлд арга хэмжээ авч ажилласан байна.

Түүнчлэн бэлэн валютын захын эргэлт валютын захын нийт эргэлтийн 5-аас бага хувийг эзэлдэг боловч бэлэн валютын зах дээр эрэлт өссөн нь бэлэн валютын ханшийн зөрүү өсөхөд нөлөөлжээ.

Энэ нь нэг талаас бэлэн валютын зузаатгалтай холбоотой боловч нөгөө талаас спекулятив үйл хөдлөл байгаа эсэхийг Монголбанкнаас Санхүүгийн зохицуулах хороотой хамтран шалган, судалж буй юм байна.

Цаашид,дэлхийн зах зээл дэх алт зэсийн үнэ өндөр түвшинд хадгалагдаж, хөрөнгө оруулалт нэмэгдэхээр байгаа аж.

Одоогийн байдлаар дэлхийн зах зээл дэх алтны үнэ оны эхнээс 30 орчим хувиар, зэсийн үнэ 10 орчим хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Мөн 2025 оны хоёрдугаар улирлаас эхлэн уул уурхайн салбарын идэвхжил нэмэгдэх, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал өсөх,

Монгол Улсын хувьд 2026 оны дөрөвдүгээр сар хүртэл төлөгдөхөөр хүлээгдэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй зэргээс шалтгаалан төлбөрийн тэнцлийн алдагдал буурах, ингэснээр валютын захын эрэлт саарч, валютын ханш тогтворжино гэсэн хүлээлттэй байгаа ажээ.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [103.212.118.86] 2025-04-23 18:22:40

Нэмэгдчээд байхад сайхан шаахымдаа


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.