“Ард Кредит ББСБ” ХК, “Монгол Шуудан” ХК хамтран орон даяар санхүүгийн үйлчилгээ хүргэх стратегийн хамтын ажиллагаагаа зарлалаа

Монгол Улсын тэргүүлэгч банк бус санхүүгийн байгууллагуудын нэг болох Ард Кредит ББСБ ХК нь Монгол Шуудан ХК-тай хамтран ухаалаг ПОС (Point of Sale) системийг ашиглан Монгол орны бүх аймаг сумдуудад санхүүгийн үйлчилгээг хүргэх стратегийн хамтын ажиллагааг зарлалаа.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Ард Кредит ББСБ ХК-ын санхүүгийн үйлчилгээ Монгол Шуудан ХК-ийн ухаалаг ПОС төхөөрөмжөөр дамжин орон даяар хурдан, шуурхай иргэдэд хүрнэ. Энэхүү хамтын ажиллагаа нь дижитал шилжилт болон санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх үндэсний зорилтуудыг дэмжиж буй чухал алхам юм.
Стратегийн хамтын ажиллагаа нь Монгол Шуудан ХК-ийн орон даяарх үндэсний сүлжээ болон Ард Кредит ББСБ ХК цахим санхүүгийн шийдлүүдийг хослуулснаар санхүүгийн үйлчилгээг илүү хүртээмжтэйгээр хүргэх боломжтой болж байна. Ухаалаг ПОС системээр дамжуулан иргэд зээл авах, зээлжих зэрэглэлийн оноог бодитоор тодорхойлуулах, гүйлгээ хийх, хадгаламж үүсгэх зэрэг өргөн хүрээний санхүүгийн үйлчилгээнд хялбар хамрагдах боломжтой юм.
Ард Кредит ББСБ ХК-ийн эрхэм зорилго бол “Хөрөнгө оруулагч үндэстнийг бүтээж, иргэдийн санхүүгийн үйлчилгээнд тэгш хүртээмжийг бий болгох юм" гэж Ард Кредит ББСБ ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Сүхбаатар онцоллоо. "Монгол Шуудан”ХК-тай хамтран ажилласнаар бид уламжлалт үйлчилгээг дижитал шийдлүүдтэй уялдуулан, хамгийн алслагдсан иргэдийг ч санхүүгийн системд холбох боломжийг бүрдүүлж байна."Монгол Шуудан”ХК нь Монгол орны өнцөг булан бүрд хүрч ажиллахыг зорьдог.
Ард Кредит ББСБ ХК-тай хамтын ажиллагааг эхлүүлснээр бид өөрсдийн үйлчилгээг өргөжүүлж, иргэдийг санхүүгийн үйлчилгээнд гүүрлэн холбож чадна гэдэгт итгэж байна" хэмээн “Монгол Шуудан”ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн мэдэгдлээ.
Ухаалаг ПОС төхөөрөмжүүдийг 2025 оны турш шат дараатайгаар нэвтрүүлж, эхний ээлжид 150 төхөөрөмжийг байршуулан, оны эцэс гэхэд орон даяар бүрэн хэрэгжүүлэх зорилготой байна.
Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсад хүртээмжтэй, дижитал технологид суурилсан санхүүгийн үйлчилгээг бий болгох, хүн бүрийг эдийн засгийн оролцоонд тэгш хамруулах чиглэлд гаргаж буй чухал алхам болж байна.
Ард Кредит ББСБ ХК-ийн тухай
Ард Кредит ББСБ ХК нь Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй банк бус санхүүгийн байгууллага бөгөөд дижитал зээл болон санхүүгийн өргөн хүрээний бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгодог. Тус байгууллага технологид суурилсан шийдлүүдээр дамжуулан санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, инновацийг дэмжихэд зорин ажилладаг.
“Монгол Шуудан”ХК-ийн тухай
“Монгол Шуудан” ХК нь 100 гаруй жилийн түүхтэй, Монгол Улсын үндэсний шуудангийн үйлчилгээний байгууллага юм. Улсын хэмжээнд хамгийн өргөн хүрээтэй сүлжээг эзэмшдэг тус компани өнөөдөр иргэдийн хэрэгцээнд нийцүүлэн үйлчилгээний хүрээгээ байнга шинэчилж, өргөжүүлэн ажиллаж байна.
Сэтгэгдэл
ЗОЧИН [202.126.88.204] 2025-05-02 09:11:50
ХАЗГАЙ ХЭЛТЭЙ ХУЛГАЙЧ СААД ХААНА БАЙНА ТЭР ЧИГТЭЭ ЗАЙЛААРАЙ
Зочин [202.55.188.39] 2025-05-02 00:07:18
шинэ дулааны хуулийг уншиж үзэх юмсан . саналаа яаж өгөх вэ?