Алт, мөнгөн гулдмай, үрлэн мөнгө худалдаалж байна

Монголбанкны Эрдэнэсийн сан сонирхолтой худалдаа эхлүүлжээ. Тодруулбал,
Тус сангаас “Лондонгийн Үнэт Металлын Бирж”-ийн итгэмжлэгдсэн нийлүүлэгчдийн жагсаалтад багтдаг, олон улсын стандарт, шаардлагыг хангасан үйлдвэрт цэвэршүүлж, мөнгөжүүлсэн, гарал үүслийн бүртгэлтэй 999.9 сорьц бүхий алтан гулдмай, 999 сорьц бүхий үрлэн хэлбэртэй цагаан мөнгийг худалдаалж байгаа аж.
Монголбанкны Эрдэнэсийн сангаас худалдаалж байгаа дурсгалын зоос, алт, мөнгөн гулдмай, үрлэн мөнгөний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг erdenesiinsan.mn сайтаас авах боломжтой юм.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл
Зочин [176.59.149.37] 2025-05-07 19:44:01
Сү Батболд бол Үндсэн хуулиа зөрчсөн бузар хүүр шдээ....Маш их алт зарчихсан гээд шуугиад л алга болсон харамсалтай ...Алт аваад хүн мөнхрөх биш дээ ......Дүр зуур л өөрийгөө саатуулах л юм даа ...
Зочин [66.181.179.35] 2025-05-07 12:08:15
Үрлэн мөнгө үнэ хэд вэ
СССР-ийн хаягтай алт байж байна. [66.181.160.4] 2025-05-07 11:10:10
СССР-ийн алтны 100 грамм манай банканд бас байдаг юм байна.
төгсө [66.181.191.219] 2025-05-07 07:58:03
бм алт оллоо гхд яагаад төрд хураалгах ёстой юм бэ ?
Үндсэн хуулиа унш. [66.181.160.4] 2025-05-07 11:19:22
Учир нь Үндсэн хуульд газрын хэвлийн БҮХ баялаг бол ард түмний өмч, иймд улсын мэдэлд байна гээд заачихсан байгаа. Алт олсон бол түүнийг бүхэлд нь улсад тушаана, ингэсний хариуд тус алтны үнийн нэг хэсгийг нь чамд олсны шагнал болгож олгоно. Тэгээд л боллоо.