Канадын "T1n Mining" компани Монгол дахь "Оорцог Овоо" ордыг хамтран хөгжүүлэх стратегийн түншлэл байгуулжээ

Aдмин / Эдийн засаг

Олон улсын цагаан тугалганы ассоциациас Канадад төвтэй, металлын хайгуулын “T1n Mining” буюу хуучнаар “Mogul Ventures” компани Монгол дахь "Оорцог Овоо" ордыг хамтран хөгжүүлэх стратегийн түншлэл байгуулсан талаар мэдээлжээ.

Тус төслөөс жилд 2,700 гаруй тонн цагаан тугалга олборлох боломжтой, Монголын тугалганы анхны томоохон үйлдвэрлэгч болох өндөр потенциалтай гэж үзсэн байна.

"Оорцог Овоо" орд байрладаг хайгуулын лицензийг эзэмшиж буй “T1n Mining” компани “China Minmetals Corporation”-ийн охин компани болох “MCC Shenkan Qinhuangdao” компанитай төслийн хөгжүүлэлтийг хамтран гүйцэтгэх ажээ.

“MMC Shenkan” төслийн хөгжүүлэлтээс эхлээд арилжааны зорилгоор олборлолт хийж эхлэх хүртэлх бүх зардлыг хариуцахаар тохиролцсон байна. Багадаа хоёр жилийнг хугацаанд бүтээн байгуулалтын ажил үргэлжлэх бололтой.

Цагаан тугалга нарны хавтан, салхин турбин, цэнэг хураагуур, цахилгаан автомашины эд анги, ялангуяа хэлхээний хавтангийн гагнуурт ашиглагддаг гол металл тул дэлхийн ногоон шилжилтэд нэн шаардлагатай чухал ашигт малтмалд тооцогддог.

Лондоны металлын биржид цагаан тугалганы үнэ сүүлийн таван жилд 109 орчим хувиар өсөж, сүүлийн байдлаар тонн нь 31.8 мянган ам.долларт арилжаалагдаж байгаа аж.

Эх сурвалж: BLOOMBERG
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [66.181.178.101] 2025-05-12 16:05:57

Монгол сураггүй шүү.монголын баялгыг иэхэд монгол сураггү гхо

почин [202.126.93.21] 2025-05-12 13:23:46

51 хувь улс авах бол гэрээ байгуулж болно


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000