Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох бүтээн байгуулалт эхэллээ

Монгол, Хятадын Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт болж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ, Засгийн газрын гишүүд, БНХАУ-ын Засгийн газрын төлөөлөгчид, ӨМӨЗО-ны Намын хорооны дарга, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооны дэд дарга, “Чайна Энержи” группийн ТУЗ-ийн дарга болон хоёр орны гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл оролцож байна.
Энэхүү бүтээн байгуулалт нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойш хийгдэж буй хоёр дахь төмөр зам болох юм.
Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрийг энэ оны хоёрдугаар сарын 14-нд байгуулж, яг гурван сарын дараа бүтээн байгуулалтын ажлаа эхлүүллээ.
Анх 2004 оноос яригдаж, 2008 оноос хойш үргэлжилсэн хэлэлцээр ийнхүү бодит ажил болж байна.
Энэ төмөр зам холбогдсоноор боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, нүүрсний экспорт 165 сая тоннд хүрч, жилд 1.5 тэрбум ам.доллараар орлого нэмэгдэнэ.
Сэтгэгдэл
ЗОЧИН [103.212.119.253] 2025-05-19 08:29:18
ХИЛ ХОЛБОЛТ 2004оноос яригдаж 2008оноос үргэлжилсэн хэлэлцээр гэдэг ОГТ худлаа. ЮМ ҮНЭН НЬ ДЭЭР. 2014онд Си даргыг ирэхэд ТРАНЗИТ Төмөр замын 2том хэлэлцээр байгуулсан. Үүгээр Хятадын тал Монголоос төмөр зам 7боомтоор зөвхөн нарийн царигаар орж ирж манай дотоодын сүлжээнд холбогдохыг зөвшөөрнө гэж талууд шийдсэн. 2011онд Энержи ресурс Тавантолгойгоос-Гашуунсухайтруу 267км замыг хөрөнгөө гаргаад барьж эхэлсэн. 2013онд сайд Х.Баттулга төр мөнгөө гаргаад өөрөө барина гээд булааж авчихаад Алтанхуягийн ЗГ 280сая $-оор далан, гүүр хоолойн 80%-ийг хийгээд зогссон. Үүнээс хойш МАН-ын ЗГ юу ч хийгээгүй 4жил байснаа 2020оны 5-р сараас барьж эхэлсэн. Хамгийн ноцтой нь өмнө нь 2014онд Хятадтай тохирсноо зөрчөөд УИХ-ын 2014оны нарийн царигийн 64-р тогтоолыг хүчингүй болгоод/үүнд ЕР-ч Баттулга, ЗГХЭГ-ын дарга, сайд Оюунэрдэнэ 2 хамгийн буруутай/ өргөн царигаар барьчихсан нь хил холболт ГАЦАХ гол шалтгаан болсон. Саяхан Хятадад сөгдөн гуйж арайчуу зөвшөөрүүлж Гэрээ байгуулж ажлыг эхлүүлсэн нь энэ.
Зочин [66.181.187.121] 2025-05-14 18:01:35
Ардын нам ухаантай хүмүүсээ намаасаа шахаж хөөсөөр байгаад Жавхлан мэтийн оркууд Сангийн сайдаар үлдлээ дээ.