Каяа Каллас: Путин үүнийг хийж зүрхлэхгүй

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Францын Libration сонин болон Европын бусад хэд хэдэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би Владимир Путинтэй Анкара, эсвэл Станбулд уулзахад бэлэн байна. ОХУ-ын ерөнхийлөгчийг энэ уулзалтыг зөвшөөрөхийг хүлээж байна.
Бид ерөнхийлөгч Эрдогантай Туркийн нийслэл Анкарад уулзахаар тохиролцсон. Тэр пүрэв гаригт буюу 15-ны өдөр энд ирнэ. Бид Путинтэй уулзахыг тэсэн ядан хүлээж байх болно. Харин Путин Анкарад бус, Станбулд уулзана гэвэл бид тийшээ нисэхэд бэлэн байна. Ерөнхийлөгч Эрдоган энэ уулзалтыг Анкара, эсвэл Станбулд хийх бүх зүйлийг бэлдсэн байх болно гэдгээ илэрхийлсэн.
Энэ уулзалтын эхний үр дүн бол болзолгүйгээр шууд гал зогсоох явдал юм. Учир нь зөвхөн тэр л ийм шийдвэр гаргаж чадах тул би түүнтэй гал зогсоох талаар тохиролцох ёстой. Хэрэв би түүнтэй уулзвал бид улс төрийн ялалт авчрах ёстой. Бид одоо бүх зүйл дээр санал нийлэх боломжгүй, энэ боломжгүй... Харин эхний алхам болгож гал зогсоох, бүх хоригдлуудаа солилцох, эсвэл үүнтэй төстэй зүйл хийх ёстой" гэж хэлжээ.
В.Зеленскийн хэлснээр түүний Путинтэй уулзаж болзошгүй зорилгыг тодорхойлох нь чухал юм. "Гэхдээ бид дайныг зогсоох ямар нэгэн хэлбэрийг олох ёстой" гэж тэр онцлон тэмдэглэв” гэж мэдэгдэв.
Мөн "The Breakfast Show" нэвтрүүлэгт Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын зөвлөх Михайло Подоляк оролцохдоо сэтгүүлчийн “Зеленский Оросын ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский зэрэг Москвагийн бусад төлөөлөгчидтэй уулзах боломжтой эсэхийг асуухад Подоляк "Мэдээж үгүй. Зеленский зөвхөн Путинтэй биечлэн уулзах болно.
Зөвхөн Путин л дайныг үргэлжлүүлэх, эсвэл зогсоох шийдвэр гаргаж чадна. Иймээс өөр ямар ч хэлбэрээр уулзалт хийх нь утгагүй бөгөөд зөвхөн үйл явцыг удаашруулахад хүргэнэ” гэж хариулсан байна.
Мөн Италийн ерөнхий сайд Жоржиа Мелони Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай утсаар ярьж, Украинд энх тайван тогтоохын тулд Орос улс 30 хоногийн хугацаанд гал зогсоох тохиролцоонд хүрнэ гэдэгт найдаж байгааг илэрхийлсэн байна.
Италийн засгийн газар энэ тухай “Ерөнхий сайд Мелони хэлэлцээрийн замаар мөргөлдөөнийг эцэслэх шийдэл олохын төлөө хүчин чармайлт гаргаж байгаа ерөнхийлөгч Эрдоганд талархал илэрхийлэв. Украин, Оросын энхийн хэлэлцээ зохион байгуулахад Турк бэлэн байгааг харгалзан хоёр удирдагч дипломат харилцааны хэтийн төлөвийн талаар ярилцаж, Украинд шударга, урт удаан энх тайван тогтоохын төлөө байгаагаа дахин нотлов” гэж мэдээлжээ.
Тэгвэл ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков сэтгүүлчдэд “Оросын төлөөлөгчид энэ сарын 15-нд Станбулд хэлэлцээр хийхээр Украины төлөөлөгчдийг хүлээж байх болно” гээд Оросын хэлэлцээрийн багийн бүрэлдэхүүнийг тодруулахаас дахин татгалзаж ерөнхийлөгч тушаал өгөх үед бид үүнийг хийх болно" гэж хэлжээ.
Харин АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Цагаан ордны удирдагч өөрөө энэ яриа хэлэлцээнд оролцож магадгүй. Түүний Турк руу нисэх эсэх нь Владимир Путин тэнд очих эсэхээс шууд шалтгаална” гэж мэдээлэв.
Тэгвэл Саудын Арабт айлчилж, Эр-Риядтай АНУ-д хөрөнгө оруулах, зэвсэг худалдаж авах нийт 600 тэрбум ам.долларын гэрээнд гарын үсэг зурсан ерөнхийлөгч Дональд Трамп “Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Туркт болох Орос-Украины хэлэлцээнд оролцох болно. Туркт сайн үр дүн гарах байх” гэж мэдэгдэв.
Данийн нийслэлд болсон “Копенгагены ардчиллын дээд хэмжээний уулзалт”-ын үеэр Европын Холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын дээд төлөөлөгч Каяа Каллас Орос улс Украинтай Туркт энхийн хэлэлцээ хийх сонирхолгүй байна гэж үзэж байна.
Каллас энэ сарын 13-ны мягмар гаригт "Украин болзолгүй гал зогсоохыг зөвшөөрснөөс хойш хоёр сар гаруй хугацаа өнгөрч байхад Москва Украиныг бөмбөгдсөөр байна. Хэрэв тэд энх тайвныг хүсч байсан бол нэн даруй гал зогсоох байсан. Орос улс тоглоом тоглож, цаг хугацаа хожихыг хичээж, цаг хугацаа тэдний талд байгаа гэж найдаж байгаа нь тодорхой.
Иймээс бид Орос улсаас эерэг хүчин чармайлт, сайн шинж тэмдгийг олж харахгүй байна. Иймээс ерөнхийлөгч Владимир Зеленский, Владимир Путин нар уулзаж, хэлэлцээрийн ширээний ард суувал энэ нь эерэг алхам болно. Гэхдээ би Путин үүнийг хийж зүрхлэхгүй гэж бодож байна" гэж хэлжээ.
Г.АМАРСАНАА
Сэтгэгдэл
зочин [103.57.95.213] 2025-05-16 17:06:14
Дайныг 73 настай Путин гуай эхлүүлж, асар олон хүний амь амьдралыг хохироосон, хэдэн мянган эмнэлэг сургууль цэцэрлэг, үйлдвэр, орон сууц, зам гүүр, нисэх ба авто буудлууд, барилга байгууламжийг бөмбөгдөж үгүй болгосон биз дээ? Путин гуай яг ямар газар нутаг/тосгоныг зэвсгийн хүчээр эзэлж авсан бэ? Украйны зүүн хязгаарын 4 муж өөрсдөө сайн дураараа орост нэгдсэн биз дээ? Юуны төлөө, яах гэж ийм олон мянган залуусын амь нас эрсдэж байгаа вэ? Путин гуай дайнаа зогсоогоосой. Украйнчуудыг бурхан ивээх болтугай.
Зочин [139.5.218.64] 2025-05-22 21:49:22
Украйнд оршин суудаг оросуудаа үзэн ядаж майданы хувьсгалын дараанаас 8 жил буудаж бөмбөгдсөн байдаг .ЦТА эхлэхэд бидний ард байна гэсэн барууныхан хаана байнаа гээд хар тамхичин орилж байсан .Германы канцлер асан Мигел Ангела бид украйнчуудыг дутуу бэлтгэжээ гэсэн нь ОРОСЫН ЭСРЭГ УКРАЙНЧУУДЫГ БАРУУНЫХАН ТУРХИРЧ БАЙСАН НЬ илэрсэн байдаг шүү . 103.57.95.213 их мэдэмхийрэв . Украйнчуудыг өмөөрөх ямарч галтгаан алга .Алиалагч хар тамхичин монголыг минь тусгаар улс биш гэв .Чи арай тэгэж хэлсэнд баярлаад байгаа юм биш биз .....
зочин [66.181.179.195] 2025-05-19 12:32:05
Дайныг эхлүүлэх тэр гол хүчин зүйлийг Украины майданчууд, шар хувьсгалчид бий болгосон бодит түүхийг мэддэггүй хүн юм даа. Юм унш. Судла. Дараа нь бич.
Зочин [202.126.89.34] 2025-05-18 18:27:30
Дайн эхлэх уг үндэс юу вэ мэдэх үү малаа энэ бүгд дэлхийн 2-р дайны урвагчид Бандеровчууд шүү дэ
Зочин [66.181.188.223] 2025-05-17 12:52:13
Украины дайныг барууны хөрөнгөтнүүд өдөөсөн,Нацистүүдийг Украины төрд гарган 8 жил бэлтгэж зэвсэглэж байгаад энэ дайныг эхлүүлсэн, НАТО-г оросын хилд тулган,ойрын зайнаас гэнтийн цохилт өгч орос орныг устгахаар санаархсан, Барууны 52 орон бүлэглэн оросын эсрэг асар хүчтэй хориг тавьсан,Украин дэх 20 сая орос иргэдийн эсрэг геноцид үйлдэн олон мянган хүний амийг хөнөөсөн, НАТО-г дорнот рүү тэлэх нь дайн өдөөх аюултайг оросын тал олон жил анхааруулсаар байхад үл тоосон Оросууд эх орноо хамгаалж дайтаж байна ,Барууны аюулыг үндсээр нь устгахаар тэмцэж байна, Монголын ардчилагч гэх бүлэг этгээдүүд орос хятадыг үзэн ядагч барууны тавиулууд гэдгийг бүгд мэднэ,
үглээ өвгөн [66.181.178.132] 2025-05-16 14:46:45
Путин дайныг зогсоож чадна. Орос хоригт орчихсан байна Украйн руу довтлохгүй гэж байсан. Худал хэлсэн.
Зочин [103.212.116.113] 2025-05-16 10:12:33
Путины хийсэн сайн юм нь өлсгөлөн ядуу хойд солонгосчуудын ам руу хоол халбагадаж өгч байгаа явдал. Путин хойд солонгос руу өөрөө айлчлаагүй бол ганцаараа идээд таргалсан гахай нь царай хараад суух шинжтэй байсан.
Монгол хэл ээ гэж. [66.181.160.36] 2025-05-16 10:02:35
Монголоор "Кааяа" гэж хэнийг хэлдэг бил ээ? Ойлгомжтой. Хулгайчийг л элдэг ш дээ.
Иргэн [103.71.101.17] 2025-05-16 08:08:36
ЕХ-г хэдэн уймраа авгай нар самарч байна даа, Явцуу бодолтой, хийрхүү зантай, уг нь гэртээ суугаад, хүүхдээ хараад сууж байхдаа таармаар.
Зочин [202.9.46.87] 2025-05-16 07:27:12
Энэ ЕХ-ны комисс гэж баахан шуламсуудаар дүүрчихсэн газар байнаа, Кристин Лагард, Урсула Фон Дерлайн гэхчлэн эмгэн шуламсууд, энэ Каяа Каллас гэж хүүхэн шуламс .Хэлж ярьж ,хийж бүтээж байгаа нь өөдтэй юм нэг ч үгүй, дандаа буруу зөрүү, муу муухай зүйлс, яачихсан улс гэхээрээ ийм байдаг байнаа.
Зочин [103.212.119.32] 2025-05-15 22:43:46
Энэ ЕХУ ОХУын нэг хэсэгт шунаж үхлээ ! Өгөхгүй түүхээсээ оросын газар нутаг
Зочин [66.181.187.121] 2025-05-15 22:08:33
Алиа салбадай КГБ-тагнуулч байсан Ерөнхийлөгчтэй яаж мөр зэрэгцэн уулзах билээ ?
Зочин [202.179.24.197] 2025-05-15 18:34:27
ОРОСУУД НАТО-ТОЙ ХИЛЛЭХ НЬ ТУН УДАХГҮЙ ДЭЛХИЙГ СӨНӨӨХ ХЭМЖЭЭНИЙ ДАЙН ТУЛААН БОЛНОО Л ГЭСЭН ҮГ. ШУЛУУХАНДАА АМЕРИК ОРОС ХОЁР УКРАЙНЫ НУТАГ ДЭЭР ХАЛЗ ТУЛНА. ТЭР АЮУЛ МАШ ОЙРХОН ИРСЭН. ДЭЛХИЙГЭЭРЭЭ ЭНЭ ҮНЭНИЙГ МЭДЭЖ БАЙГАА УЧРААС УКРАЙНЫ ТЭНЭГЛЭЛД ҮГҮЙ ГЭЭД БАЙГААМ.ДА
Зочин [202.126.91.249] 2025-05-15 18:14:28
Бүх юм тэдний хүссэнээр л байх ёстой юм биз дээ. Юун дураараа юм. Үг дуугүй буулгаж авахгүй л бол жаахан сэхээд дайн өдөөх нь ойлгомжтой. 2022 онд хэлэлцэж тохирсон биз дээ,гэнэт л дайтах болчихсон. Ийм дураараа юм байж болохгүй байх аа. Улс орон,хүний амь насны асуудал шүү дээ....
Гамарт [202.126.88.173] 2025-05-15 15:21:12
Ялагдах болохоороо гал зогсоох гэнээ. 2022 онд зогсоох боломж байсан
Зочин [139.5.218.64] 2025-05-22 21:53:01
Тийм шүү ярилцая уулзая гэхэд америк европын зэвсэгт дулдуйдаад уулзах шаардлагагүй гээд байсан даа . ...ккккк