"Телеграм"-аар бусдад залилуулж, их хэмжээний мөнгөө алдсан иргэн амиа хорлохыг завджээ

Aдмин / Эдийн засаг

"Телеграм" аппликейшн ашиглан бусад руу мөнгө шилжүүлж, залилуулсан иргэн сэтгэл санааны хямралд орж, улмаар амиа хорлох үйлдэл хийсэн талаарх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал, энэ сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б нь "Телеграм" аппликейшн ашиглаж байх явцдаа даалгавар биелүүлж, мөнгөө өсгөж аваарай гэх зар мэдээллийн дагуу холбогдож, бусдад эд хөрөнгөө шилжүүлж, залилуулсны улмаас олон тооны эм уусан байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Он гарснаас хойш уг аппликейшнаар дамжуулан эд хөрөнгөө залилуулсны улмаас иргэдэд нийт 7.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Иймд иргэдийг энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохгүй байхыг сэрэмжлүүлж байна.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.116] 2025-05-20 11:42:21

Тэнэг монголчууд мөнгө олох үлгэр домог ид шидийн аргад их итгэдэг. Монголчуудын тархи цоо эрүүл биш.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000