Хуурамч 100 ам.доллар солиулахаар завджээ

Энэ оны тавдугаар сарын 20-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Шөнийн захын Хаан банк”-ны салбарт хуурамч 100 долларын дэвсгэрт солиулахыг завдсан гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
ЦЕГ-ас шалгалтын ажиллагаа явуулахад 24 настай, эрэгтэй Г нь тус банкны салбарт хуурамч 100 доллар солиулахыг завдсан нөхцөл байдал тогтоогджээ.
Нэмэлт: 5 доллароос эхлээд бүх мөнгөн дэвсгэрүүд усан тэмдэг хамгаалалтын утастай байдаг. Энэ нь гэрэлд маш сайн ялгарч харагддаг байна. 100 долларын шинэ дэвсгэрт "100" гэсэн тоо бүхий 3D хамгаалалтын туузтай. Мөн мөнгөн тэмдэгт нь цаасны хувьд нягт, хүрэхэд бага зэрэг барзгар байдаг байна.
Сэтгэгдэл