Келлог: Трамп 'Галаар наадаж байна' гэж Путинтэй харилцаа муудахаа л хэлсэн хэрэг

Aдмин / Гадаад мэдээ

Америкийн Ерөнхийлөгчийн Украинд суугаа тусгай төлөөлөгч Кит Келлог “Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хувийн харилцаа муудах магадлалтай байгааг анхааруулж байна. Тэрбээр Украины мөргөлдөөнийг зохицуулах оролдлоготой холбоотойгоор Москва ‘Галаар наадаж байна’ гэж хэлсэн” хэмээн мэдэгджээ.

Келлог “Fox News” сувагт ярилцлага өгөхдөө Трампын мэдэгдлийн талаар тодруулахыг хүссэн сэтгүүлчийн асуултад "Миний бодлоор, түүний ярьж буй гал нь хувийн харилцааг хэлж байгаа юм" гэж хариулсан байна.

Тусгай төлөөлөгч "Ерөнхийлөгч Трамп үнэхээр хувийн харилцааг эрхэмлэдэг хүн. Би энийг хараад тэр үнэхээр тэгж ханддаг гэдгийг ойлгож байна" хэмээн нэмж тэмдэглэжээ.

Келлог Трампын талаар хэлэхдээ "Түүний зөн совин хэзээ ч алдаж байсангүй. Түүнчлэн түүний хувьд заримдаа бүх мэдээлэл бүрэн байхгүй нөхцөлд ч чухал шийдвэрүүд гаргах шаардлага гардаг. Энэ үед "зөн совиндоо найддаг” гэж онцолсон байна.

Тэр "Ерөнхийлөгч Трампын зөн совин үнэхээр гайхалтай. Энэ нь түүний дэлхийн бусад орны удирдагчидтай байгуулсан хувийн харилцаан дээр тулгуурладаг юм" гэж нэмж хэлжээ.

Тусгай төлөөлөгч Келлог “Галаар наадаж, Ерөнхийлөгч Трамптай харилцаагаа эвдэж болохгүй. Тэгэх ч хэрэггүй. Учир нь, хэрвээ та Ерөнхийлөгч Трамптай хувийн харилцаагаа эвдэхгүй байж чадвал түүнтэй хамт илүү хол явна" гэж итгэлтэйгээр хэлсэн байна.

Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [188.162.254.96] 2025-05-28 15:47:32

жомбог трамп.

Зочин [203.23.199.190] 2025-05-29 09:43:25

хаха


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000