ОХУ-д нэг хоногийн дотор хоёр гүүр нурсныг "тэсэлсэн" гэж үзэж байна

Aдмин / Гадаад мэдээ

ОХУ-ын Курск мужид зургадугаар сарын 1-ний ням гаргийн шөнө ачааны галт тэрэг явж байсан гүүр нуржээ. Үүний улмаас галт тэрэгний зарим хэсэг автомашины зам дээр унаж, гал гарсан талаар тус бүс нутгийн захирагчийн албыг түр орлон гүйцэтгэгч Александр Хинштейн мэдээлсэн байна.

Оросын Холбооны Улсын Мөрдөн байцаах хороо (СКР)-ноос мэдээлснээр, уг ослын улмаас нэг жолооч, хоёр туслах нийт гурван хүн гэмтжээ. Мөн хорооны мэдэгдэлд, гүүр нурсан шалтгаан "тэсрэлт" болсон гэж онцолсон байна.

Энэхүү осол Железногорск дүүргийн Тросна-Калиновка чиглэлийн авто замын 48 дахь км-т болж, гүүрэн доорх автомашины замыг хаасан талаар Хинштейн нэмж дурджээ.

Өмнө нь Брянск мужид гүүр нурсан бөгөөд орон нутгийн захирагч гүүрийг "тэсэлсэн" гэж мэдэгдсэн байна. Энэ нь ОХУ-д нэг хоногийн дотор ачаа тээврийн хоёр гүүр нурсан тохиолдол болсон аж.

Брянск мужид автомашины гүүр нурсан бөгөөд тухайн үед гүүрийн доогуур Климово-Москва чиглэлийн зорчигчийн галт тэрэг явж байжээ. Ослын улмаас галт тэрэг замаасаа гарч, долоон хүн амиа алдаж, 69 хүн гэмтсэн байна.

Хохирогчдын дунд гурван хүүхэд байсан талаар тус бүс нутгийн захирагч Александр Богомаз мэдээлжээ. Хоёр том хүн, нэг хүүхдийн биеийн байдал хүнд байгаа бөгөөд 47 хүнийг эмнэлэгт хүргэсэн байна.

Богомаз хожим нь "Брянск орчмын гүүрийг тэсэлсэн" гэж мэдэгджээ. Тэрбээр “388 зорчигчтой галт тэрэг зорчиж байх үед гүүрэн дээр тэсрэлт болсон” гэж "Россия 24" сувгийн нэвтрүүлгээр дамжуулан хэлсэн байна.

Москвагийн төмөр замын газрын хэвлэлийн алба мөн мэдээлэлдээ, тавдугаар сарын 31-ний орой Пильшино-Выгоничи чиглэлийн зам дээр зорчигчийн галт тэрэгний локомотив болон вагонууд замаасаа гарсныг мэдэгдсэн байна.

Тус газраас мэдээлснээр, энэ нь "тээврийн үйл ажиллагаанд хууль бусаар хөндлөнгөөс оролцож, автомашины гүүрийн дам нуруу нурсан"-тай холбоотой ажээ.

Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Батаа [211.36.175.179] 2025-06-02 15:57:59

Укр лалруудыг газрын хөрснөөс арчаачээ лалар гичи нар сөнөх ёстой

Зочин [202.126.90.252] 2025-06-02 10:41:37

Одоо ч Украйн хариугаа хүртэнэ дээ.

Зочин [66.181.184.77] 2025-06-02 09:12:32

Орос ч сүйрлийн ирмэг дээр бндаа зөнөг пүтлерээс болж энэ улс бутарч хэд хуваагдах бол хүн төрлөхтний дайсанг дуусгах хэрэгтэй

Зочин [103.168.34.182] 2025-06-02 08:00:55

Лай ланчигаа олон жил эдэлнэ

Магнай [199.7.157.91] 2025-06-02 00:29:21

тэсрэх бодисыг тэсэлсэн гэнэ, гүүрийг дэлбэлсэн гэнэ. зөв орчуул малаа

Цогоо [38.91.101.149] 2025-06-02 00:37:22

Тэслэх өодисоор өдөөсөн бол тэсрэлт гэж нэрлэнэ... уулын тэсэлгээ, цөмийн бөмбөгийг тэсэллээ гэх мэт Үйлдвэрлэлийн осол байгалийн хуулиар хяналтаас гадуур бол дэлбэрэлт гэнэ галт уулын дэлбэрэлт, Чернобылын дэлбэрэлт, Цукошимашийн АУС ийн дэлбэрэлт гэх мэт... Мэдэхгүй зүйлээ бүү цэцэрх Оросоор хальт уншихад взрыв гэсэн бол монгол хэлэнд агуулгаараа салдаг юм. Дэлбэрэлт тэсрэлт сүйрэл, гамшиг гэх мэт. Номбн захгүйгээ зарлах хэрэггүй дээ чмар хүн дуугүй нь сүртэй билээ


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000