БИДНИЙ ТУХАЙ: Монголын Ерөнхий сайдын эсрэг ба түүнийг дэмжигчид

Aдмин / Гадаад мэдээ

Монгол Улсын Их Хурал (Парламент) нууц санал хураалтын үр дүнд Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг огцруулах тухай тогтоолыг баталлаа. Тэрбээр шинэ Ерөнхий сайд томилогдох хүртэл үүрэгт ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэх юм гэж Монголын парламентын хэвлэлийн албанаас мэдээлэв.

Монгол Улсын Их хурлын хэвлэлийн алба "Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн дагуу Ерөнхий сайдад итгэл хүлээлгэхийн тулд 64 гишүүн буюу олонхи дэмжих шаардлагатай байсан. Гэвч нууц санал хураалтаар олонхи гишүүн итгэл хүлээлгээгүй тул Засгийн газрын тэргүүнийг огцруулах асуудлыг хэлэлцэх тогтоол батлагдсан" хэмээн мэдээлжээ.

Ерөнхий сайдын эсрэг ба түүнийг дэмжигчид

Ерөнхий сайдын хүү өндөр орлоготой байгаа явдал олон нийтийн шүүмжлэлд өртөж, хүмүүс түүнийгээ батлах нотолгоо шаардсаар байна. Мөн нэгэн асуудал нь Монгол Улсын Их Хурлаас 2024 онд баталсан Үндэсний баялгийн сангийн тухай хуультай холбоотой бөгөөд энэ хууль нь улсын байгалийн баялгаас иргэн бүр тэгш ашиг хүртэх боломжийг бүрдүүлэх ёстой гэж үздэг.

Жагсагчдын зарим нь Ерөнхий сайдыг хамгаалж, стратегийн ач холбогдол бүхий томоохон ордуудыг улсын мэдэлд авч, Үндэсний баялгийн сангийн хөрөнгийг нэмэгдүүлэхийг шаардаж байна.

Монголын парламентын мэдээлснээр, УИХ-ын дарга Дашзэгвийн Амарбаясгалан огцорсон Ерөнхий сайдад шинэ Засгийн газрын тэргүүн томилогдох хүртэл үүрэг гүйцэтгэгчээр ажиллахыг даалгажээ. Хуулийн дагуу Монгол Улсын шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилох ёстой.

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотын төв талбайд тайван жагсаал, пикет (тайван, хүч хэрэглэлгүйгээр эсэргүүцлээ илэрхийлэх арга) болж байна.

Эдгээрийн нэг дээр жагсагчид Ерөнхий сайдыг огцрохыг шаардахын сацуу түүний 22 настай хүү сүйт бүсгүйдээ өндөр үнэтэй бэлэг (үнэт эдлэл, автомашин, хэдэн мянган ам.долларын үнэтэй брэнд цүнх) өгсөн талаар тайлбар өгөхийг шаарджээ.

Тэдгээр бэлгүүдийн зургуудыг сүйт бүсгүй нь олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байна.

Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [103.212.118.115] 2025-06-04 10:38:56

Тэр хэзээч эргэн ирэхгүй, тэр тохиолдлын шинжтэй хүк гэгчийн хүүхэлдэй байж МУ ын хөгжлийг 5 жил гацаасан хамгийн муу ЕС гэж түүхэнд үлдэнэ, дараагийн ЕС ыг мэдлэгтэй болвсролтой туршлагтай хүн томилохыг МАН аас хүсч бна!

Таны шинэ ажил үүрэг. [66.181.183.73] 2025-06-04 02:14:25

Баяртай, Оюун-Эрдэнэ ээ! Ингээд л боллоо. Одоо элдэв дурсамжаа Бямбасүрэнгүай шиг бичээд л, зурагтаар ярилцлага өгөөд л суудаа. Монголын төр танд талархавш.

Иргэн [124.158.106.195] 2025-06-04 08:12:30

Баярласан хэрээ шиг бархирах хэрэггүй. Төр самралцсан мууТролл оо!

Зочин [103.212.162.218] 2025-06-04 06:31:49

Тэр эргэн ирнээ

Зочин [103.212.162.218] 2025-06-04 06:31:33

Тэр эргэн ирнээ

Зочин [202.126.91.206] 2025-06-03 22:42:11

Дараагийн eрөнхий сайд Содбаатар.эсвэл Хүрэлбаатар . Өөр хэн ч биш шүү

DR. ADITY [197.211.63.1] 2025-06-03 21:14:57

IF YOU WANT TO SELL YOUR KIDNEY FOR MONEY $ 780,000USD CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM

Зочин [66.181.190.81] 2025-06-03 17:46:08

Sanal huraaltaa dald hiij baigaa ni l Oyukiin heleed baigaag batalsandaa.

Зочин [188.162.254.112] 2025-06-03 12:52:01

миэг огцруулахад би хэзээ ч дарга болохгуй гэж байсан худалч, кофе уугаад тусгай элчин сайд томилж ажиллуулаад 180км зам бурэн дуусгаагуй, шувуу ажиллагаа явуулаад ганц ч том авилгачид баривчилж чадаагуй буюу хусээгуй, эх ороноосоо урвагчыг баярцогт дарга гэж долигнож дууддаг, Монгол улсын иргэдийг муусайн ялаанууд гэж шуд зуун заналхийдэг, улныхан гэж доромжлогдсон иргэдийг хамгын олоныг гэрт нь амьсгалыг нь боож угаартуулж алсан еронхий сайд байлаа!!!!!!

Зочин [103.212.162.218] 2025-06-04 06:32:46

Өшөө авалт

Зочин [103.229.120.151] 2025-06-03 12:48:40

хошин шогийн бацаанууд. одоо яах уу. ямар ч мэдлэггүй, хөлдүү төмснүүд ир дээ.

ОГЦРОХ АМАРХАН СОНГОХ Л ХЭЦҮҮ [202.179.24.28] 2025-06-03 11:52:34

ОГЦРУУЛАХ Ч НЭГ ЮМ ОГЦРУУЛЛАА... БУРХАН МЭЭН. ... СОНГОХ Л ХЭЦҮҮ ДЭ... УЛСТӨРӨӨ ДААХ ХЭЦҮҮ... ҮНЭН БАЙХ , ШУДРАГА БАЙХ БҮҮР ХЭЦҮҮ... . ЯАЖ ШУУХАН НЭГ ЮМ ОЛЖ СОНГОЦГООНО ДО. ТА МИНЬ...


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000