Багануур дүүрэг дэх эрчим хүч хуримтлуурын станц “Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ”-г үзэглэлээ

Aдмин / Эдийн засаг

Багануур дүүрэгт баригдсан 50МВт-ын хүчин чадалтай, 200МВт-ц-ийн багтаамжтай эрчим хүч хуримтлуурын станцаас төвийн бүсийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн.

“Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ”-г өнгөрсөн тавдугаар сарын 28-нд “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК болон “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК”-ийн охин компани болох “Улаанбаатар Энержи” ХХК хооронд үзэглэжээ.

Эрчим хүч хуримтлуурын станцын барилгыг БНХАУ-ын “Энвижн энержи” компани барьж, туслан гүйцэтгэгчээр дотоодын “Монхорус Интернэшнл” компани ажилласан байна.

Батарей хуримтлуурын станц ашиглалтад орсноор шөнийн цагт үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчийг хураагаад, оргил ачааллын үед төвийн системд буцаан нийлүүлэх боломж бүрджээ.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл

Зочин [66.181.189.120] 2025-06-05 01:02:06

Төрийн соёрхолт инженер нацагням эрчим хүчний дутагдлаас яаж гарахыг зөвлөнө


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000