БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч И Жэ Мён ялалт байгууллаа

Aдмин / Гадаад мэдээ

БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт амжилттай болж нэр дэвшигч И Жэ Мён 48.3%-ийн санал авч ялалт байгууллаа. Түүнтэй хамт нэр дэвшин өрсөлдсөн Ким Мүн Сү 43.1%-ийн санал авснаар ялагдал хүлээлээ. Мөн залуу үеийг төлөөлж өрсөлдсөн нэр дэвшигч И Жүн Сок 7.7%-ийн санал авлаа.

Гол өрсөлдөөн И Жэ Мён болон Ким Мүн Сү нарын дунд өрнөлөө. Ким Мүн Сү нэр дэвшигчийн хувьд Тэгү, Бусан мөн Ганвоны Ансан зэрэг хотуудад илт давуу санал авсан бол И Жэ Мён нэр дэвшигчийн хувьд Инчеон, Сөүл, Чэжү, Чүннам, Гванжу зэрэг хотуудад давуу ялалт байгууллаа. И Жэ Мён нэр дэвшигч Жолладу мужаас санал авах магадлал өндөр байсан. Улмаар Гванжу хотоос 84.9 хувь Жоннам хотод 86 хувийн илт давуу ялалтыг байгууллаа.

Ардчилсан намаас нэр дэвшигч буюу Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж буй И Жэ Мёны тухайд товчхон дурьдвал 1964 оны 12-р сарын 22-нд төрсөн. Өмнөх 2022 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан. Өдгөө намын даргаар ажиллаж улмаар сонгуульд нэр дэвшиж байгаа нь энэ. Мөн Сөүл хотын Сөоннам хотын дарга, мөн үеийн Кёнгги мужийн захирагчаар ажиллаж байсан туршлагатай улс төрч. Тэрбээр Монголын улс төрчидтэй адил жишгээр халамжийн бодлого, иргэдэд тэтгэмж олгох зэрэг ажлуудыг санаачилсан популист улс төрч гэдгээрээ олон нийтэд танигдсан.

Харин түүний гол өрсөлдөгч Ким Мү Сүгийн хувьд 1951 оны 8-р сарын 27-нд төрсөн. Түүний хувьд 2017 онд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан.

Сонгуульд санал өгсөн сонгогчдын ирцийг харвал хотууд харилцан адилгүй байлаа. Ерөнхий сонгуулийн ирц 70 гаруй хувьтай байлаа. Хэл усыг нь сайн мэдэхгүй ч Монголдоо хэд хэдэн удаагийн /шат шатны/ сонгуулийг шууд дамжуулж байсны хувьд хэрэндээ л мэдээлэл болголд орууллаа. Үүнээс гадна мэргэжлийн онцлог, хорхой хөдлөөд цахим орчинд нийтэллээ.

Э.МӨНХБАЯР


Сэтгэгдэл

Зочин [202.131.225.53] 2025-06-04 09:26:14

good


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000