Путин: Бид үй олноор хөнөөх зэвсгийг дэлхий даяар түгээн дэлгэрүүлэхийн эсрэг байр суурьтай байдаг

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зургадугаар сарын 4-нд олон улсын мэдээллийн агентлагуудын сэтгүүлчидтэй хийсэн онлайн уулзалтын үеэр Өмнөд Солонгосын сэтгүүлчийн асуултад хариулжээ. Тэрбээр “Бид үй олноор хөнөөх зэвсгийг дэлхий даяар түгээн дэлгэрүүлэхийн эсрэг байр суурьтай байдгийг бүгд мэднэ. Үүнд манай Хойд Солонгосын анд нөхөд ч багтдаг.
Гэхдээ уг асуудлыг БНАСАУ-ыг шахан хавчиж биш, харин тус улсын аюулгүй байдлыг хангах замаар шийдэх хэрэгтэй гэж бид үздэг. Өнгөрсөн жилүүдэд бид эерэг хандлага, нааштай дохио илэрч буйг, тэр дундаа Хойд Солонгосын удирдлагын зүгээс эерэг хариу үйлдэл үзүүлэх болсныг анзаарсан” хэмээн онцолжээ.
Энэхүү мэдэгдэл нь ОХУ-аас Солонгосын хойгийн асуудалд хандах үзэл баримтлал, дипломат тэнцвэртэй хандлагыг харуулсан байна. Оросын төрийн тэргүүн мөн "Хойд Солонгосын түнш орнууд, тэр дундаа АНУ өөрсдийн амласан алхмуудаасаа ухарч байсан нь БНАСАУ-ын хариу сөрөг үйлдлийг өдөөсөн" хэмээн мэдэгджээ.
ОХУ-ын төрийн тэргүүн “Бид Хойд Солонгостой шууд хиллэдэг, мөн гурван талт хамтын ажиллагааны механизм зэрэг хэрэгсэл, боломжууд бидэнд бий. Бид хамтран ажиллахад бэлэн байна. Энэ бүхэн асуудлыг шийдэх таатай нөхцөлийг бүрдүүлж чадна” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Эх сурвалж: КР
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Irgen [103.57.94.83] 2025-06-11 04:38:17
Яргачин...путин чи цээрлэл бурханы өмнө хүн төрөлтниы өмнө хуулиын өмнө түүхиын өмнө хүлээнээ
Зочин [66.181.183.128] 2025-06-10 23:00:49
hudalch putin