Монголын барилгачдын холбоодтой зөвшилцөх ажил үргэлжилж байна

Гэсэн хэдий ч Монголын барилгачдын нэгдсэн холбоо, Монголын барилгын үндэсний ассоциаци, Монголын барилгын гүйцэтгэгч байгууллагуудын холбоо болон “Хөгжлийн төлөө барилгачдын нэгдэл” ТББ хамтран нийслэлийн удирдлагуудад уг төслийн тендерт монгол аж ахуйн нэгжүүд оролцох боломжийг хангаагүй талаар мэдэгдэл хүргүүлж, зөвшилцөх уулзалтыг үе шаттай зохион байгуулж байна. Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан дээрх холбоодын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр Монголын барилгачдын нэгдсэн холбооны зүгээс уг төслийн тендерийн нийт дүнг хэт өндөр тогтоосон, урьдчилгаа төлбөр олгохоор тусгаснаас гадна тендерийг бүхэлд нь нэг багцаар зарласан нь үндэсний компаниудын оролцоог хааж байгаа тул хэсэгчлэн хувааж зарлах боломжтой эсэх талаар саналаа илэрхийлсэн юм.
Харин нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Нийслэлийн зүгээс нэмүү өртгийг эх орондоо үлдээх, монгол ажилчдаа дэмжих бодлогыг хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд Улаанбаатар хотод хэрэгжүүлэх мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч хэд хэдэн компаниудтай хамтын ажиллагааг эхлүүлсэн. Мөн өмнөх уулзалтаар мега төслүүдэд дотоодын барилгын компаниуд оролцох хууль, эрх зүйн хүрээг сайжруулах, залуу инженерүүдийг дэмжих, хүний нөөцийг бэлдэх зэрэг дөрвөн чиглэлээр Монголын барилгын үндэсний ассоциацитай хамтран ажиллахаар болсон. Уг ажилд бусад холбоод нэгдэн, хамтран ажиллах боломжтой” гэв.
Түүнчлэн Монголын барилгачдын нэгдсэн холбоо, Монголын барилгын үндэсний ассоциаци, Монголын барилгын гүйцэтгэгч байгууллагуудын холбоо болон “Хөгжлийн төлөө барилгачдын нэгдэл” ТББ нэгдэн, нэгдсэн саналаа илэрхийлсэн албан бичиг хүргүүлэхийг хүслээ.
Сэтгэгдэл
Зочин [202.126.91.164] 2025-06-15 04:17:57
ЭД НАР ОЛОН УЛСЫН ТЁНДРИЙН ШААРДЛАГыг огтоос хангахгүй. Хаигийн гол нь Нямбаатар бус олон улсын байгууллага гүйцэтгэгчээ өөрөө шалгаруулдаг гэдгийг даанч ойлгохгүй нь харамсалтай. Эд нар дотоодын тёндрийг авилгаар авч чанхр стандартын наад захын шаардлага хангахгүй юм хийж мөнгө л хүүлдэг улс даа.. түүнтэйгээ адил санаж байна. 100 ямаанд 60 ухна гэгчээр хичнээн олон байгуулаганцар байгуулсан юм. МӨНГӨ СААХ Л ЗОРИЛГОТОЙ
иргэн [66.181.160.15] 2025-06-14 21:52:05
Чанартай орон сууц баридаг бол тендерт орж өрсөлдөж болмоор,Улирлын чанартай баахан халтуурчдаар бариулдаг юм шиг харагддаг
Зочин [103.212.162.180] 2025-06-14 13:41:00
Нянбаатар арай хэтэрлэээ дэээ. Монголын мөнгөөр гадныхныг тендерт шалгаруулана гэдэг араай л дэндүүү шүүүүүүүүүүүүү.
Зочин [59.153.115.20] 2025-06-14 07:43:16
Худлаа ярьж байнаа Монгол ажилчдаа дэмждэг бол энэ холбоо эсэргүүцэж мэлэгдэл гаргах уу Нямбаатар мэдлэг чадвар лутаж байна Өөрчлөх хэрэгтэй