ОХУ-ын зэвсэгт хүчин Киев дэх "Boeing" компанийн төлөөлөгчийн газарт цохилт өгчээ

Aдмин / Гадаад мэдээ

ОХУ-ын зэвсэгт хүчин Киев дэх "Boeing" компанийн байранд цохилт өгсөн талаар "Financial Times" сонин мэдээлжээ. Тодруулбал, 2025 оны зургадугаар сарын 10-ны шөнө, Оросын зэвсэгт хүчин Киев хотод агаараас довтолж, Америкийн Boeing компанийн төлөөлөгчийн газрын байранд цохилт өгсөн гэж "Financial Times" сонин зургаадугаар сарын 15-ны ням гарагт мэдээлсэн байна.

Нээлттэй эх сурвалжууд цохилт өгсөн мэдээллийг баталжээ

Украины аврах албаны ажилтнууд уг халдлагын дараа нийгмийн сүлжээнд барилгын эвдэрч, сүйдсэн зургуудыг нийтэлсэн бөгөөд тус зургуудаас Глубочицкая гудамжны 4-р тоотод байрлах таван давхар захиргааны барилга шатсан байдалтай харагдаж байгаа аж.

Барилгын эргэн тойронд хашаа барьсан, гаднаа ямар ч хаяг, таних тэмдэггүй, зөвхөн хяналтын постоор (КПП) дамжин дотогш нэвтэрдэгийг тэмдэглэжээ.

Здание представительства Boeing в Украине после удара РФ, 10 июня 2025 года

Оросын пуужингууд "Boeing" компанийн байр руу чиглэсэн байжээ гэж FT мэдээлсэн байна. Америкийн Худалдааны Танхимаас мэдээлснээр, пуужингийн цохилтод өртсөн барилгын дөрөвдүгээр давхарт "Boeing Ukraine LLC" буюу Украины "Boeing" компанийн төлөөлөгчийн газар байрладаг аж. Financial Times (FT) энэ талаар зургаан эх сурвалжаас ярилцлага авсан бөгөөд тэдний хэлснээр барилга ноцтой хохирол амссан байна.

Сонинд “Энэ бол Америкийн сансрын болон нисэхийн технологийн компани руу зориудаар чиглэсэн цохилт байж болзошгүй” гэж бичжээ. FT-ийн мэдээлснээр, одоогийн байдлаар "Boeing Ukraine"-ы үйл ажиллагаа ихэвчлэн инженерчлэл, техникийн дэмжлэгт төвлөрч байгаа аж. Мөн тус компани Украины “Антонов” агаарын тээврийн үйлдвэртэй хамтран ажилладаг байна.

"Boeing Ukraine"-д 1000 гаруй хүн ажилладаг бөгөөд шинэ ажлын байрны зарууд тогтмол нийтэлдэг ажээ.

Здание представительства Boeing в Украине после удара РФ, 10 июня 2025 года

"Boeing" компанийн төлөөлөгч: Хүн бэртэж гэмтээгүй, компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна

Boeing компанийн төлөөлөгч "Financial Times"-д мэдээлэл өгөхдөө "Цохилтын үеэр хэн нэгэн бэртэж гэмтээгүй. Оффисын байр өртсөн ч компанийн үйл ажиллагаанд ямар нэгэн саатал, доголдол учраагүй” гэж мэдэгджээ.

Украины Гадаад хэргийн яам: Орос Улс Америкийн бизнесийг онилов

"Financial Times" сонин "Киев дэх Америкийн компанид чиглэсэн цохилт нь ОХУ, АНУ-ын харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүй. Мөн Орос улс Украинд байршсан барууны компаниудыг системтэйгээр онилж байж болзошгүй" гэж таамаглажээ.

Украины ГХЯ-ны дэд сайд Андрей Сибига "FT"-д “Украинд байрлаж буй Америкийн компаниуд руу чиглэсэн Оросын цохилтууд нь Путин АНУ-ын энхийн хүчин чармайлтыг үл хүндэтгэж байгаагийн тод жишээ юм” гэж ярьсан байна. Тэрбээр “Орос улс Америкийн бизнесийг шууд онилж байгаа нь АНУ-ын Украин болон Европын аюулгүй байдал, энх тайвны үйл хэрэгт цаашид оролцохын ач холбогдлыг улам бүр нэмэгдүүлж байна” хэмээн онцолжээ.

Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000