FT: Макрон Гренландад айлчилсан нь Трампыг хилэгнүүлж, G7-гийн уулзалтыг орхин явахад хүргэсэн

“Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Гренландад хийсэн айлчлал АНУ-ын удирдагч Дональд Трампыг хилэгнүүлж, “Их долоо” (G7)-гийн дээд хэмжээний уулзалтаас эрт явахаар шийдвэрлэхэд нөлөөлсөн” гэж “Financial Times” сонин дээрх уулзалтад оролцсон нэрээ нууцалсан албан тушаалтнуудын мэдээллээс иш татан уламжилсан байна.
Макрон ням гарагт Гренландын нийслэл Нуук хотод айлчилж, Дани улсын харьяанд байдаг уг аралд айлчилсан анхны гадаад улсын удирдагч болжээ.
Тус хэвлэл “Макрон Гренландаар дамжин “Их долоо”-гийн уулзалт руу явахдаа “бэлгэдлийн чанартай түр зогсолт хийсэн” нь Трампыг бухимдуулж, уулзалтаас хугацаанаасаа өмнө гарч явах шийдвэрт нь нөлөөлсөн” хэмээн мэдээлсэн байна.
Британийн нэрээ нууцалсан нэгэн албан тушаалтан хэлэхдээ “Трамп G7-ийн уулзалтаас зүгээр л залхсан бөгөөд илүү үр дүнтэй, бүтээлч зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэхийг хүссэн” хэмээн мэдэгджээ.
Дональд Трамп өмнө нь Канад улсад болсон G7-гийн дээд хэмжээний уулзалтаас хугацаанаас өмнө гарч, Үндэсний аюулгүй байдлын багтаа Цагаан ордны онцгой байдлын өрөөнд уулзалт хийхэд бэлэн байхыг тушаасан байна.
Цагаан ордны тэргүүн Трамп Гренландыг Америкийн нэг хэсэг болох ёстой хэмээн удаа дараа мэдэгдэж байсан. Тэрбээр уг арлыг үндэсний аюулгүй байдал болон Хятад, Оросоос “чөлөөт ертөнц”-ийг хамгаалах стратегийн чухал ач холбогдолтой хэмээн онцолж байв. Харин Гренландын Ерөнхий сайд асан Муте Эгеде хариуд нь “Гренланд зарагддаггүй, цаашид ч хэзээ ч зарагдахгүй” гэж мэдэгджээ.
Үүний сацуу Трамп Гренландад хяналтаа тогтооход цэргийн хүч ашиглахгүй гэдэг амлалт өгөхөөс татгалзсан байна.
Гренланд 2009 онд дотоод засаглалын эрхтэй автономит статус авч, өөрийн дотоод бодлогоо бие даан тодорхойлох боломжтой болжээ.
Эх сурвалж: FINANCIAL TIMES, RIA NOVOSTI
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [188.162.254.92] 2025-06-18 16:19:50
жомбог трамп дандаа яс хаяна.
Америк хүн учир Трампыг ойлгож болно. [66.181.160.105] 2025-06-18 15:32:18
Франц улс стратеги бодохгүй мангартаад байвал Трамп ингэж л Европынхонтой харьцана ш дээ. АНУ-ын холын стратегиар бол АНУ нь Хойд Америк тивийг бүхэлд нь өөрийн гүн нөлөөнд оруулах ёстой. Үүнд Канад, Гренланд, Мексик гурвыг л өөрийн шууд удирдлагад оруулах санаатай. Ингэвэл Америк хүчтэй, маш хүчтэй субьект болж чадна. Тэрнээс биш т-э-э-э-р холын ЕвроАзид хүчээ цацаж тармаджих хэрэг байхгүй. Энэ стратегийн бодлогыг нь сөрж байгаа улсуудтай Трамп чанга ярина ш дээ.
Зочин [66.181.181.191] 2025-06-18 15:13:12
одоо европ болон америк гренландаас болж яс булаалдсан нохой шиг болох нь дээ!