“Ард"-ын нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн хувьцаанд өөрчлөлт оржээ

"Ард Санхүүгийн Нэгдэл" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл 2025 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 25/15 тоот тогтоолоор 12,658,754,800 төгрөг хүртэлх үнийн дүнтэй тэнцэх Компанийн хувьцааг олон нийтээс эргүүлэн худалдан авч, хувьцааны төлбөрийг Хөвсгөл ХК-ийн өөрийн эзэмшлийн хувьцаагаар төлөхөөр шийдвэрлэсэн бөгөөд захиалга хүлээн авах хугацаа 2025 оны тавдугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болжээ.
Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв нь “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийн хувьцаагаа эргүүлэн худалдах хүсэлт гаргасан нэр бүхий хувьцаа эзэмшигчдийн жагсаалтын дагуу өмчлөх эрхийн шилжүүлгийн гүйлгээг амжилттай хийж дууссан байна. Үүний үр дүнд “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн хувьцаанд дараах байдлаар өөрчлөлт оржээ.
2025.05.30 | 2025.06.10 | ||||
Нэр | Тоо ширхэг | % | Тоо ширхэг | % | |
Ардын Тэтгэврийн Данс ХХК | 2,771,433 | 9.69% | 2,128,408 | 8.77% | |
Ард Бит ХХК | 2,487,972 | 8.69% | 1,910,699 | 7.87% | |
Raschle Bruno Eduard | 2,109,997 | 7.37% | 1,620,400 | 6.67% | |
Авир Сүхдорж | 1,944,990 | 6.80% | 1,493,668 | 6.15% | |
Чулуун Ганхуяг | 1,649,386 | 5.76% | 1,266,663 | 5.22% |
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл