WSJ: АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Ираны эсрэг цохилт өгөх төлөвлөгөөг баталсан

Aдмин / Гадаад мэдээ

Америкийн "The Wall Street Journal" (WSJ) сонин зургадугаар сарын 19-ний өдрийн дугаартаа "АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг цэргийн цохилт өгөх төлөвлөгөөг баталсан ч одоо хүртэл түүнийг хэрэгжүүлэх тушаал өгөөгүй байна" гэж мэдээлжээ.

Мэдээллийн эх сурвалжуудад өгүүлснээр, Трампын Засгийн газар Тегераныг цөмийн хөтөлбөрөө нэн даруй зогсоохыг хүлээж байгаа аж. АНУ цохилт өгөхөөр бол Ираны Фордо дахь уран баяжуулах үйлдвэрийг "гол бай"-гаа болгох бололтой. Энэхүү үйлдвэр уулын дор байрладаг бөгөөд цэргийн шинжээчдийн үзэж буйгаар, хамгийн хүчирхэг бөмбөгнөөс бусад нь үүнийг устгах боломжгүй аж.

Мөн "Axios" мэдээллийн эх сурвалжийн мэдээлснээр, Дональд Трамп үйл ажиллагаа эхлэхээс өмнө АНУ-ын цэргүүдээс газар доорхи байгууламжийг устгах бөмбөгүүд нь энэ үйлдвэрийг устгах чадвартай гэдгийг баталгаажуулахыг хүсчээ. Америийн удирдагч даруй цохилт өгөхийг илүүд үзэж буй ч ирээдүйд Ойрхи Дорнодод урт хугацаанд үргэлжлэх дайн эхлүүлэхийг хүсэхгүй байна" гэж мэдээлжээ.

Эх сурвалж: WSJ, DW
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [188.162.254.77] 2025-06-19 22:40:26

жомбог трамп яс хаягч

Зочин [202.9.41.120] 2025-06-19 19:54:26

Афганистан шиг л юм болно

Зочин [202.126.91.127] 2025-06-19 18:36:27

Америкчууд ба Европчууд хэзээ ч Украинд ба Ойрхи Дорнодод очиж амьдрахгүй. Баруун Европ ба АНУ яг юу хүсээд байгааг нь мэдэхэд хэцүү. Тэд зэвсгийн наймаанаас олсон, "бохир" гадаад хүний гар дамжсан евро ба ам. доллароо голдог шүү дээ.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000