Швейцарын төв банк бодлогын хүүгээ 0 хувь болгов

Aдмин / Гадаад мэдээ

Швейцарын төв банк (SNB) Пүрэв гарагт инфляцийн дарамт буурсантай холбоотойгоор бодлогын хүүгээ 0 хувь болгон бууруулах шийдвэр гаргажээ. Тус улсын Үндэсний банк бодлогын хүүгээ 0.25-0 хувь болгон бууруулсан бөгөөд энэ нь тавдугаар сард инфляци бараг тэгш, зарим талаар сөрөг утга руу орсонтой холбоотой талаар тэмдэглэсэн байна. Тус улсад тавдугаар сард хэрэглээний үнийн түвшин жилийн дүнгээр 0.1 хувиар буурчээ.

Барууны эдийн засгийн хүчирхэг олон улс орон инфляцийн дарамт буурч байгаа үед мөнгөний бодлогоо зохицуулах асуудалтай нүүр тулж буй. Харин улс төрийн тогтворгүй байдал болон АНУ-ын татварын бодлого эдийн засгийн таамгийг бүрхэг болгосон хэвээр байна.

Швейцарын төв банк (SNB) инфляцийн буурсан нь гол төлөв аялал жуулчлал болон нефтийн салбарын үнийн бууралттай холбоотой гэж тайлбарлажээ.

Тус банк энэ жил инфляци 0.2 хувьд хүрнэ гэж таамаглаж байгаа бөгөөд ирэх жилүүдэд хүү 0.5 хувьд, 2027 онд 0.7 хувьд тус тус хүрэх төлөвтэй байгаа аж. Энэ нь бодлогын хүү 0 хувьд хэвээр хадгалагдах нөхцлийн таамаглал тооцоо юм.

Тус банкны таамаглалаар, дэлхийн эдийн засгийн өсөлт ойрын хэдэн улиралд суларч магадгүй нь. Мөн тус банк АНУ-д инфляци ойрын хэдэн улиралд өсөх магадлалтай бол Европт инфляцийн дарамт цаашид буурах хандлагатай байгаа талаар мэдэгдсэн байна.

Эх сурвалж: EURONEWS
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000