Ипотекийн зээлийн даатгалын зохицуулалтад өөрчлөлт орно
Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 66 дугаар тогтоолын дагуу 2025 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ипотекийн зээлдэгчийн амь насны даатгалыг зөвхөн урт хугацааны даатгалын компаниар хийлгэх зохицуулалт хэрэгжиж эхэлнэ.
Өмнө нь зээлдэгчийн сонголтоор ердийн даатгалын үйлчилгээг сонгосон тохиолдолд зөвхөн гэнэтийн ослын нөхцөлд нөхөн төлбөр олгодог байсан. Гэтэл иргэдийн нас баралтын голлох шалтгаан нь өвчний шалтгаантай байна. Тиймээс хамгийн түгээмэл тохиолддог цус харвалт, хорт хавдрын өвчлөл үүссэн үед даатгал үйлчлэхгүй байх нөхцөлүүд гарч байна.
Харин шинэ зохицуулалт хэрэгжиж эхэлснээр ипотекийн зээл шинээр авах болон одоогийн даатгалын гэрээний хугацаа дуусаж, сунгах тохиолдолд заавал урт хугацааны амь насны даатгалын бүтээгдэхүүнд хамрагдах шаардлагатай. Урт хугацааны амь насны даатгал нь гэрээний хүчинтэй хугацаанд зээлдэгчид гэнэтийн ослын болон өвчний улмаас эрсдэл учирсан тохиолдолд зээлийн үлдэгдэл дүнгээр нөхөн төлбөр олгох амь даатгалын бүтээгдэхүүн юм. Тодруулбал, гэрээний дагуу аливаа өвчлөл, тэр дундаа архаг хууч өвчин, хорт хавдар, гэнэтийн осол зэрэг шалтгааны улмаас зээлдэгч нас барсан, хөдөлмөрийн чадвараа 70% болон түүнээс дээш хувиар алдсан тохиолдолд даатгалын компани нь таны зээлийн үлдэгдлийг бүрэн төлж, эрсдэлээс үүссэн үр дагаврыг батлан даана.
Урт хугацааны амь насны даатгал нь гаднын компанийн давхар даатгалд хамрагддаг тул нөхөн төлбөрийг найдвартай авах боломж бүрдэж буйн дээр цаг хугацаа, газар зүйн хязгаарлалтгүйгээр дэлхий дахинд 24 цагийн турш таныг хамгаалах юм. Түүнчлэн даатгалын хураамжийг нэг удаа эсвэл жил бүр зэрэг өөрт тохирох нөхцөлөөр төлөх боломжтой бөгөөд таны нас, хүйс, зээлийн хугацаа зэргээс хамааран зөвхөн танд зориулсан хураамж тооцоолдог онцлогтой.


































































Хөвсгөл далайн эрэгт 11 улстөрч дуудагдаж Долоо дахь ерөнхийлөгчийг ярилцжээ...
Энэ намар 1-6 дугаар ангийн хүүхдүүдэд сургуулийн автобус үйлчилнэ
Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна
ЗГ: Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
62000 багц сурах бичгийг есдүгээр сард нийлүүлнэ
Ж.Золжаргал: Нүүрснээс шатахуун, хийн түлш үйлдвэрлэхийн тулд татвар, эрх зүйн орчныг судалж байна
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав
Аяллын хөтөч Л.Байгалмаа: Жуулчдад “Бензингүй болохоор аялал үргэлжлэх боломжгүй боллоо” гэж хэлэхээсээ ичиж байна
Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилгаан тээврийн системгүй учраас бид шатахуунгүйгээр хэвийн амьдрах боломжгүй болсон