"Эхлэл брэнд" ХХК дуудлага худалдаагаар авсан газрын гэрчилгээгээ гардав

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах 3150 ам метр газрын газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа өнгөрсөн сард /2025.05.21/ нийслэлийн нутгийн захиргааны төвд болжээ.
Тус дуудлага худалдаанд оруулах анхны үнэ 443 сая 520 мянган төгрөг байсан бөгөөд нийт 27 иргэн, аж ахуйн нэгж оролцсон юм. Ийнхүү дуудлага худалдаагаар "Эхлэл брэнд" ХХК ялалт байгуулж 9 тэрбум 323 сая 520 мянган төгрөгийн төлбөрийг бүрэн шилжүүлэн тухайн газрын эзэмших эрхийг өнөөдөр гардаж авлаа.
Сүхбаатарын талбайгаас ердөө 800 метрийн зайд байрлах энэхүү талбайд “Эхлэл Групп” бизнес зэрэглэлийн, дэвшилтэт шийдэл бүхий орчин үеийн орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж буй. Тус төсөл нь хотын бүтээн байгуулалтыг дараагийн түвшинд хүргэж, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд шинэ өнгө төрх, үнэ цэнийг бий болгоно гэсэн хүлээлттэй байгаа аж.
https://www.facebook.com/watch/?ref=embed_video&v=1241662977363081
Сэтгэгдэл
Зочин [202.131.225.53] 2025-06-30 18:07:24
butehgui ee