Б.Лхагвасүрэн: Тэтгэврийн зээлийг хэрэглээний зээлийн ангиллаас гаргах байдлаар асуудлыг шийдвэрлэж болно

Aдмин / Эдийн засаг

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл ирэх даваа гариг буюу долдугаар сарын 7-нд хуралдаж, тэтгэвэр барьцаалсан зээлийн асуудлыг хэлэлцэхээр тогтжээ. Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлэхдээ тэтгэврийн зээлийг хэрэглээний зээлийн ангиллаас гаргах байдлаар асуудлыг шийдвэрлэх боломжтойг хэлжээ.

Тэрбээр “Тэтгэврийн зээлд тавьсан 50:50 өр, орлогын харьцаа бол хэрэглээний зээл дээр тавигдаж байгаа стандарт. 2024 оноос хэрэгжиж байгаа стандарт юм. Тэтгэврийн зээлд тавьсан 50:50 өр, орлогын харьцаа хатуу байна гэж үзэж буй бол банк өөрөө шийдвэрээ гаргаж болох юм. Тэтгэврийн зээлийг хэрэглээний зээлийн ангиллаас гаргая гэдэг байдлаар асуудлыг шийдвэрлэж болох юм.

Ирэх Даваа гаригт Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хуралдана. Ерөнхий сайд болон Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд нартай өнөөдөр /2025.07.03/ уулзсан. Ерөнхий сайд ахмадуудын тавьж байгаа тэтгэврийн зээлтэй холбоотой асуудлыг судал гэсэн” гэжээ.

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнгөрсөн зургадугаар сард хуралдаж, тэтгэврийн зээлд тавьж байсан өр, орлогын харьцааг 50:50 болгосон. Гэвч ахмад настнууд дахин зөөлрүүлэх шаардлага тавьсан тул ийнхүү дахин энэ асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Өнөөдрийн байдлаар тэтгэврийн зээлд тавьсан өр, орлогын харьцаа 50:50 нөхцөлд ахмад настан тэтгэврээ барьцаалж зээл авахад тэтгэврийнхээ 50 хувийг зээлд, 50 хувийг нь амьжиргаагаа залгуулах эх үүсвэр болгож гар дээр нь үлдээх болж буй аж.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өмнө нь "Бага тэтгэвэр буюу сард 650 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг ахмад настны хувьд өмнө нь тэтгэвэр барьцаалсан зээл аваагүй тохиолдолд 4.5 сая төгрөгийн зээл авах боломж бий болсон. Энэ нь өмнө гаргасан журмаас зөөлөрсөн буюу 2.2 сая төгрөгийн тэтгэврийн зээл олддог байсантай харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт" гэж мэдэгдэж байв.

Харин ахмадууд “50:50 харьцааг зөөлрүүлэхгүй бол өмнө нь тэтгэврээ барьцаалж зээл авсан ахмадуудын хувьд нэмж зээл авах боломж олдохгүй байна. Мөн бизнес эрхэлье гэхэд өндөр зээл авах шаардлага үүсдэг. Иймээс тэтгэврээ 100 хувь, болохгүй бол 70 хувь хүртэл барьцаалж гурван жилээр зээл авах шаардлага байна” хэмээн байр сууриа илэрхийлцгээсэн билээ.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

зочин [103.80.211.247] 2025-07-05 01:20:43

ДҮЛИЙ ТӨРИЙН ТЭРГҮҮН, ИДЭШ УУШ НЬ ДИЙЛЭХЭЭ БАЙСАН ТӨРИЙН ТҮШЭЭДТЭЙ БАЙГААДАА ИХ ХАРАМСАЖ БАЙНА

Тэтгэврээ л нэмээч. [66.181.180.251] 2025-07-04 18:00:43

Зээлийн хэмжээг 70-80 хувь болгож байхын ОРОНД утгагүй жоохон тэтгэврийнхээ хэмжээг НЭМЭЭЧЭЭ.

Зочин [202.131.225.53] 2025-07-04 10:39:19

кккк хасаж тооцлоо гээд зээл биш болчих юмуу

зочин [202.9.46.83] 2025-07-04 09:16:24

төгрөгийн ханш унасан бараа бүтээгдэхүүний үнэ өссөн байгаа ийм үед өндөр настангуудын авч байгаа тэтгэвэрийн хэмжээ маш бага ,бүр туйлийн бага байгаа учир эхний ээлжинд тэтгэвэр нэмэх бас тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах шаардлага хүсэлт нэн түрүүнд шийдвэрлэж өгөөч ээ 6,7 н мянган төгрөг аманд ч үгүй хамарт ч үгүй болоод байгаад тэнгэрийн хүмүүс ер нь мэдэж байна уу эсвэл мэдсэнч тоохгүй үхэж далд орохгүй бна гээд хараагаад суугаад байдгымуу хэдэн ахмадуудынхаа арай ядан хүргэж өлмөн зэлмүүн амьдарч байгааг ойлгож үзээрэй эрхэмүүдээ

Бага тэтгэвэр авагч [103.57.94.37] 2025-07-03 23:19:01

Энэ ахмадууд тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх,зээлийн хүүг бууруулах шаардлага тавихгүй олон сар жилээр хэдэн төгрөгөө урьдчилж зээлэх гээд тэмцээд байгааг ойлгохгүй юм.

Зочин [103.168.34.226] 2025-07-03 22:06:13

67 настай,эмэгтэй. Бүх мөнгөө олон сараар аваад, юугаар амьдрах юм. сар сардаа тэтгэврээ хүрэхгүй бага гэчихээд зээлнэ гхр бүр амьдрах боломжгүй болж бгаан.50:50, адаглаад 70:30нь дээр дээ. Бүх мөнгөө хүүхдүүдийн зээлийн байр , зээлийн машинд л өгдөг шүү дээ. Цөөхөн үлдсэнээр нь мах сүү, эмээ авбал аштай юу даа.

Зочин [202.9.40.48] 2025-07-03 21:22:53

Айл өрхөд тэтгэврийн зээл их тус дэм болдог. Ахмадууд мэдээж үр хүүхдийнхээ сургалт, өндөр үнэтэй эичмлгээнд, мөн тусдаа гарсан хүүхдүүдийн амьдралд дэм болохоор зээл авдаг. Их хэрэгтэй зээл. Зээлийн хүүг нь буулгах хэрэгтэй. Гадаадад аялахад хүртэл хэрэгтэй шдээ. 36 сараар ядаж 70%-д тооцоод өгчих л дөө. Ахмадууд их баярлаж ерөөнө шүү.

ЗОЧИН [202.126.89.110] 2025-07-03 20:40:09

ЭНЭ НӨХРИЙН ХӨРӨНГИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ

Зочин [103.57.92.102] 2025-07-03 20:22:32

тэтгэврийн зээл бол банкинд буй болсон маргаангүй, эсхүл сар бүр хуримтлагдаж буй болох бэлэн мөнгө барьцаалж буй тул ямар ч эрсдэлгүй зээл тул хүү нь маш хөнгөлөлттэй байх ёстой шүү. Ийм зохицуулалтыг төрөөс хийж өгөхийг шаардаж байна.

ЛХАГВАСҮРЭН ХУЛГАЙЧИД [103.57.92.102] 2025-07-03 20:17:38

үхдэл Лхагвасүрэн чи тэгээд ингэж зхицуулж болох юмыг болохгүй болтол нь ахмадуудыг бухимдуулж үйлийг нь үзэх ямар ашигсонирхол чамд байваа тэнэг мал үтэр түргэн далд ор новшийн ямаан сахалт хулгайч

Зочин [103.57.92.156] 2025-07-03 18:43:38

Өргөс авсан юм шиг

ЗОЧИН [66.181.181.16] 2025-07-03 16:43:58

ЭНЭ БОЛ ЛУЙВАР

ЗОЧИН [66.181.181.16] 2025-07-03 16:43:15

МОНГОЛ БАНК ИНГЭЖ БХААР ЗЭЭЛИЙН ХҮҮГ НЬ БУУРУУЛАХ ТАЛААР АНХААРААЧ ХАМГИЙН НАЙДВАРТАЙ ТӨЛӨГДДӨГ ЗЭЭЛ БОЛ ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ ЗЭЭЛ АВАГЧ ӨНГӨРВӨЛ ҮЛДСЭН НЭГ НЬ ҮГҮЙ БОЛ ҮР ХҮҮХЭД НЬ ТӨЛЖ БАРАГДУУЛДАГ Ш ДЭЭ ЕР НЬ ДУНДАЖ ЦАЛИНГИЙНХАА 45 ХУВИАР ЗЭЭЛ ТОГТООХОД ШУУД ЯДУУЧУУДЫН ЭГНЭЭНД ШИЛЖИЖ БАЙГАА Ш ДЭЭ МӨН ТЭТГЭВЭР ТОГТООЛГООД АЖИЛЛАЖ БАЙГАА АЖИЛТАН 1 ЖИЛ НД ТӨЛЧИХӨӨД ТЭТГЭВЭР ДЭЭРЭЭ НЭМҮҮЛЭХЭД АНХ ТОГТООСОН ДУНДАЖ ЦАЛИНГААР НЭМЭГДДЭГ БУСАД НЬ НД САНД ҮЛДДЭГ


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000