Ерөнхий сайд Г.Занданшатар "ДЦС-3" ТӨХК-д ажиллаж, онцгой дэглэмийн хүрээнд өгсөн үүрэг, даалгаврын биелэлттэй танилцлаа

Aдмин / Улстөр

Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2025.07.16) "ДЦС-3" ТӨХК-д ажиллаж, онцгой дэглэмийн хүрээнд өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй газар дээр нь танилцлаа.

Тэрбээр "Эрчим хүчний үнэ нэмж иргэдийн нуруунд ачаа үүрүүлэхийг урьтал болгох биш, өртөг зардлаа бууруулах замаар үр ашгаа нэмэгдүүлж ажиллах боломжийг эрэлхийлэх ёстой" гэж хэлээд, эрчим хүчний салбарын үр ашиггүй өртөг зардлыг бууруулах төлөвлөгөөг танилцуулах хугацаатай үүргийг тус салбарын удирдлагуудад өглөө.

Энэ үеэр тус цахилгаан станцад Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдон ажиллаж буй Н.Тавинбэх “Бөөрөлжүүтийн цахилгаан станцын хоёрдугаар блок 2025 оны арванхоёрдугаар сард ашиглалтад орвол өвлийн улиралд тог цахилгааны хязгаарлалт хийхгүй. "ДЦС-3" цахилгаан станцын галд өртсөн барилгыг 2025 оны долдугаар сарын 25-наас буулгаж, шинээр барих ажлыг эхлүүлнэ” гэж мэдээлэв.

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг төлөвлөсөн хугацаанд хийж дуусгах, ажлын явцад хяналт тавих, шаардлагатай тохиолдолд гарсан хүндрэлийг шуурхай зохицуулах ажлын хэсэг ажиллаж буй.

Өнөөдрийн байдлаар дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглол болох 69 зуухнаас ажилд 24, бэлтгэлд 20 байгаа бөгөөд 25 зууханд засвар хийж байгаа аж. Мөн турбогенератороос ажилд 23, бэлтгэлд 13 байгаа бөгөөд 13 турбогенераторт засвар хийж, системийн горим ажиллагаа хэвийн, төлөвлөгөөт засварын ажлуудыг хийж буй юм байна.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийт 1920 нэр төрлийн ажилд 463.9 тэрбум төгрөг, үүнээс их засварт буюу 770 нэр төрлийн ажилд 157 тэрбум төгрөг, техник зохион байгуулалтын арга хэмжээний 429 нэр төрлийн ажилд 118.3 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтын 721 нэр төрлийн ажилд 188.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.103] 2025-07-16 16:26:52

Тендер зараласнаас Сайд, БЭТ -2 т нь шууд хариуцуулаад шууд гүйцэтгэгчтэй нь гэрээ байгуулсан нь хамаагүй цаг хожсон илүү шудрага болно шүү…Хэрвээ тендер зарлавал шалгаруулалт дээр асар их хугацаа алдахаас гадна манай топ хэдэн компани нэг нэг хятадын компанитай нийлчээд үнэ гэж тэнгэрт дээр нь хоорондоо заргалдаад дуусахгүй гэж Ванга-дчихсан байхад хол зөрөхгүй шүү… Толгойгоороо хариуцуулсан байхад Сайд БЭТ 2 нь луйвар будлиан хийж чадахгүй ээ…!!!

ДЦС-3 Турбин [202.126.89.103] 2025-07-16 16:18:46

ДЦС-3 ын турбиныг сэргээн засварлах ажлыг тендер зарлалгүйгээр ЗГ өөрөө шууд хариуцаад хийх хэрэгтэй шүү!!! Тендер гэдэг маань өөрөө шудрага бус бөөн будлиан луйварын үүр болоод удаж байгаа…аягүй бол шүүхдэлцээд асуудал нь дуусахгүй жил тойрно…


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000