Өнөөдрөөс халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд

Зуны их завсарын төлөвлөгөөт зогсолтын хүрээнд өнөөдөр (2025.07.21)-өөс наймдугаар сарын 9-нийг дуустал дараах бүсчлэлд хэрэглээний халуун усны хязгаарлалт хийгдэнэ. Үүнд:
- 220 мянгат, Хүүхдийн 100, Цирк, ШУТСО, Япон элчин орчмын хэрэглэгчид,
- Зүтгүүрийн депо, 5-р хорооллын УДДТ-64, Эм импекс орчмын хэрэглэгчид,
- Отгонтэнгэр дээд сургууль, Жуковын музей, Монгол кино нэгтгэл орчмын хэрэглэгчид,
- 21-р сургууль орчим, Бөхийн өргөө орчим, Зүүн хүрээ орон сууцны хороолол, ХӨСҮТ, 13, 14, 15-р хороолол орчмын хэрэглэгчид.
Жич: Хэрэглэгч та засварын зогсолттой холбоотой бүсчлэлийн байршлыг доорхи зургаас дэлгэрэнгүй харна уу.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл