Хот орчмын алслагдсан чиглэлд автобусны суудлыг урьдчилан захиалах боломжтой болжээ

Нийтийн тээврийн шинэчлэлтийн хүрээнд иргэдэд илүү хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх зорилгоор Х:18 “Тэнгэр плаза-Багахангай”, Х:17 “Тэнгэр плаза-Багануур”, Х:19 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ”, Х:20 “5 шар-Чингис хаан ОУНБ” чиглэлээр үйлчлүүлэх иргэд автобусны суудлаа гурван хоногийн өмнөөс урьдчилан захиалах боломжтой.
Иргэдэд илүү хүртээмжтэй үйлчилгээг хүргэх цахим шилжилт амжилттай үргэлжилсээр байна гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл