"Шереметьево", "Домодедово" зэрэг нисэх буудлуудын 35 гаруй нислэг саатаж, заримыг нь цуцалжээ

Aдмин / Гадаад мэдээ

Москва бүсийн нисэх онгоцны буудлуудад 35 гаруй нислэг саатаж, заримыг нь цуцалсан байна. Энэ талаар Шереметьево, Внуково, Домодедово болон Жуковский нисэх онгоцны буудлын хяналтын самбарт мэдээлжээ.

ОХУ-ын Нийслэлийн тээврийн газраас өмнө нь "Манангийн улмаас харагдах байдал 200-700 метр хүртэл муудна" гэж мэдээлсэн байна. Тухайлбал, 10:30 цагийн байдлаар "Шереметьево"-д 9 нислэг нэг цаг гаруй хугацаагаар, Внуковод 18 нислэг; Домодедовод 4 нислэг тус тус саатсан бол Домодедовод 1 нислэг, Жуковскийд 4 нислэг цуцлагджээ.

01:20 цагийн байдлаар Внуково болон Шереметьево нисэх онгоцны буудлуудад тус бүр 18 нислэг саатсан байна. Домодедово болон Жуковскийд тус бүр хоёр нислэг цуцлагдсан бөгөөд Домодедовод хоёр нислэг саатсан аж.

05:20 цагийн байдлаар Внуково нисэх онгоцны буудалд 14 нислэг, Шереметьевод дараагийн хэдэн цагт 5 нислэг саатсан байна. Домодедово болон Жуковскийд тус бүр 3 нислэг цуцлагдсан бөгөөд Домодедовод хоёр нислэг саатсан байна.

"Росавиаци" нислэгийн сааталтай холбоотой статистик мэдээлэлд чартер болон энгийн нислэгийн саатлыг хоёр цагаас бага хугацаагаар тооцохгүйг анхааруулжээ. Учир нь, эдгээр саатал нь нисэх онгоцны буудлуудын хувьд ердийн үзэгдэл аж. Мөн Москвагийн бүх нисэх онгоцны буудал цаг агаарын ямар ч нөхцөлд ажилладаг тул нислэгийн хуваарьт өөрчлөлт орох нь энгийн зүйл бөгөөд ихэвчлэн бага зэргийн өөрчлөлт оруулдаг байна.

Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

MongolZaluu [72.185.245.97] 2025-07-24 20:35:40

Dain haana ehelsen tendee duusdag aa gej ug bdag. Uuduu shidsen chuluu uuriin tolgoi deer unadag l ym da. Mongoliin shan zuir tsesten ugsiig Orosuudad zaaj uguhgui de

Зочин [59.153.115.169] 2025-07-28 15:26:53

Хаана ч цаг агаарын бэрхшээл тохиолдож байдаг..... Улаанбаатар маань ч үер усанд автаж байна. Харин дайн эхлэсэн газартаа дуусдаг гэж үнэн шүү. 2014 оноос эхлэсэн дайны оршил байдаг. Украйнчууд ч тэнэг ерөнхийлөгчөөсөө болоод дуусаж байна ДАА. Хүн амын тал нь Оростой нэгдэх баруунд дүрвээд үлдсэн нь дэд бүтэцгүй ажиллах үйлдвэргүй , гудманд аа эрчүүдээ хөөж барьж дайнд явуулаад....... ККККК

Зочин [67.171.160.15] 2025-07-23 20:04:40

35 гаруй гэдэг нь хэд гэсэн үг үү. 35,5 эсхүл 35,2 гэх мэтээр ойлгох нь ээ.

Зочин [85.159.25.150] 2025-07-28 14:09:22

32, 33, 34, ...


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.