“Рио Тинто”-гийн шинэ Гүйцэтгэх захирал Саймон Троттын эрх мэдэл ба эдлэх хангамж

2025 оны наймдугаар сарын 25-наас эхлэн Саймон Тротт “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирлын албан тушаалыг хүлээн авна гэж тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) албан ёсоор мэдэгдэв.
Одоогоор тус компанийн Төмрийн хүдрийн салбарын гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Саймон нь уул уурхайн салбарт 25 жилийн арвин туршлагатай, олон улс, бүс нутгуудад үр дүнтэй удирдлагаар танигдсан, гүйцэтгэл өндөртэй манлайлагч юм. Тэрбээр байгууллагын соёлыг үнэт зүйлд тулгуурлуулан хөгжүүлж, оролцогч талуудтай урт хугацааны, тогтвортой харилцааг бий болгоход онцгой анхаарч ирсэн.
Саймон Тротт төмрийн хүдрийн салбарыг удирдах хугацаандаа аюулгүй ажиллагаа, санхүүгийн сахилга бат, үр ашигт төвлөрсөн бүтээмжтэй үйл ажиллагааны шинэ шатанд хүрч, шинэ уурхайн төслүүдийг амжилттай эхлүүлэн тус салбарын ирээдүйн өсөлтийн бат суурийг тавьсан.
Мөн тэрээр өмнө нь “Рио Тинто”-гийн анхны Арилжаа хариуцсан гүйцэтгэх захирлаар ажиллаж, Группийн арилжааны бүтцийг шинээр бүрдүүлж, стратегийн харилцагчидтай харилцааг гүнзгийрүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэх олон чухал шинэчлэлийг хэрэгжүүлж байжээ.
ТУЗ-ийн дарга Доминик Бартон “Саймон бол уул уурхайн салбарын гүн мэдлэгтэй, өндөр гүйцэтгэлтэй, үнэ цэнийг бий болгож чаддаг чадварлаг удирдагч. Бид хоёрын хувьд ирэх үе шат бол үйл ажиллагааны гүйцэтгэл, зардлын хяналт, санхүүгийн сахилга бат дээр тулгуурлан хөрөнгө оруулагчдад бодит үнэ цэнэ бий болгох явдал гэдэг дээр санал нэг байна.
Саймон компанийн хамгийн сорилттой үеүүдийн нэгэнд төмрийн хүдрийн салбарыг хүлээн авч, байгууллагын соёл, харилцааг шинэ түвшинд хүргэж, өсөлтийн суурийг амжилттай тавьсан. Түүний манлайлал дор уг салбар нь ‘Рио Тинто’-гийн шинэчлэл, инновац, технологийн төв болон хөгжсөн бөгөөд одоо энэ туршлагыг компанийн хэмжээнд хэрэгжүүлэх цаг ирлээ” гэж хэлжээ.
Саймон Тротт “Ийм нэр хүндтэй компанийн гүйцэтгэх захирлаар ажиллах завшаан тохиосонд маш их баяртай байна. Бидний сүүлийн жилүүдийн ахиц дэвшлийг улам бүр ахиулахын тулд сахилга баттай, үр дүн төвтэй байдлаар урагшлах болно. Дэлхий даяар байрлах манай үнэт актив, авьяаслаг баг хамт олон маань хувьцаа эзэмшигчид болон орон нутгийн иргэдэд бодит үнэ цэнэ бий болгох үндэс суурь болж өгнө.
“Би Якоб Стаушолмд гүн талархал илэрхийлье. Түүний удирдлага, зөвлөгөөн дор хамтран ажиллах нь миний хувьд нэр төрийн хэрэг байсан. Цаашид бид хувьцаа эзэмшигчид, хэрэглэгчид, ажилтнууд, орон нутгийн иргэд болон бүх оролцогч талуудын санал бодлыг сонсон, ‘Рио Тинто’-гийн дараагийн амжилтын бүлгийг хамтдаа бичих болно” гэжээ.
Якоб Стаушолм “‘Рио Тинто’-г удирдан ажилласан энэ тав орчим жил бол миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Манай хамт олон үнэхээр гайхалтай. Бид хамтдаа бодит өөрчлөлт хийж, ирэх арван жилд чиглэсэн тогтвортой өсөлтийн суурийг тавьсан. Саймон энэ замналын салшгүй хэсэг байсан бөгөөд цаашид ч компанийн үнэ цэнийг улам нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй байна.”
Томилгооны үйл явц
Гүйцэтгэх захирлын томилгооны үйл явц нь ТУЗ-ийн Нэр дэвшүүлэх хорооны удирдлага дор хоёр жилийн турш үргэлжилсэн төлөвлөгөөт залгамж халааны хүрээнд явагдсан бөгөөд дотоод болон гадаад нэр дэвшигчдийг хамарсан өрсөлдөөнтэй сонгон шалгаруулалт байлаа. ТУЗ-ийн гишүүдийн бүрэн бүрэлдэхүүнээр баталсан энэ шийдвэрийн дагуу Саймон Тротт 2025 оны наймдугаар сарын 25-наас эхлэн үүрэгт ажлаа хүлээн авна. Энэ өдөртэй зэрэгцэн одоогийн гүйцэтгэх захирал Якоб Стаушолм албан тушаалаасаа бүрэн татгалзах болно.
Цаашдын бүтэц
Төмрийн хүдрийн салбарыг байнгын шинэ захирал томилогдох хүртэл “Pilbara Mines”-ийн Удирдах захирал Мэтт Холц түр хариуцан ажиллана.
Цалингийн багц
Үндсэн цалин: £1,340,000
Тэтгэврийн шимтгэл: 14%
Шагналын хөтөлбөрүүд: Компанийн бодлогын дагуу
Нүүлгэн шилжүүлэх дэмжлэг багтана
Стаушолмын үүрэг хариуцлага дуусгавар болох тухайд
12 сарын хугацаанд цалин, хангамжаа бүрэн авна
2025 оны жилийн шагналд нэр дэвших эрхтэй (2026 оны 3-р сард олгоно)
2026 оны шагналд хамрагдахгүй
Хувьцааны урт хугацааны хөтөлбөрүүд (LTIP, EIP) хүчинтэй
Хууль, татвар, зөвлөгөөний дэмжлэг олгоно.
Жич: Энэхүү албан мэдэгдэл дотоод мэдээлэл агуулж буй бөгөөд түүнийг “Рио Тинто”-гийн Компанийн нарийн бичгийн дарга Энди Ходжес албан ёсны зөвшөөрөлтэй нийтэлсэн байна.
Эх сурвалж: RIO TINTO
Д.ТУЯА
Сэтгэгдэл
Зочин [66.181.190.155] 2025-07-25 08:11:33
Элбэгээ. Энхсайхан Баярцогт Сайханбилэг Баяр нар олон улсын нээлттэй олон нийтийн хувьцаат компани, яагаад ч авилга байдаггүй. Санхүүгийн ил тод нээлттэй компани гэж мөн ч их тархи угаалт явуулж билээ. Гэрээг нь бүрэн шинэчилмээр байна
Зочин [172.59.99.111] 2025-07-25 05:07:41
Киргиз улсын алт ухаж байгаад хөөгдсөн компани шт.. монголын төр монголын нутаг эзэнгүй мэт болохоор хямдхан олз болсон юм рио тинто гэж луйварчидад… С,Баяр & Баярцогт , сайханбилэг нар л хэдэн сая $ той болсон … даварсан үхэж далд орсон золбин тонуулчид !!!!!
Зочин [203.23.49.49] 2025-07-24 16:45:15
Монгол түмний буянг гадныханд авилагалаар өгч урваж баяжсан хулгайч Баяр,Баярцогт, Элбэгдорж, Сайханбилэг, Энхсайхан, Да .Ганболд. Бат Үүл, Баабар Батбаяр, Дорлигжав, Очирбат, Баттулга, Баямбасүрэн нарыг Монголчууд үеийн үед хараан зүхнэ. Тамдаа тонилцгоо. Бурхны цээрлэл хатуу
Зочин [119.40.103.6] 2025-07-24 15:06:34
wwwwwwwwwwwwwwwwwwwooooooooooooooooooooooowwwwwwwwwwwwwww