ФИФА Африкт Төлөөлөгчийн газраа нээв

Aдмин / Гадаад мэдээ

Марокко улсын нийслэлийн ойролцоох Сале хот дахь VI Мухаммед хааны нэрэмжит хөл бөмбөгийн цогцолборт Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ФИФА)-ны Африк дахь Төлөөлөгчийн газрын нээлтийн ёслол болжээ.

Энэхүү ёслолд ФИФА-гийн ерөнхийлөгч Жанни Инфантино, Африкийн хөлбөмбөгийн холбооны тэргүүн Патрис Мотсепе, Мароккогийн Эзэн хааны хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Фаузи Лекжаа нар болон албаны бусад хүмүүс оролцсон байна.

Ж.Инфантино ёслолыг нээж үг хэлэхдээ “Энэ бол ФИФА, Африкийн болон Мароккогийн хөлбөмбөгийн түүхэнд алтан үсгээр бичигдэх түүхэн цаг мөч мөн. Энэхүү нээлтийн ажиллагаа энэ сарын 30-нд болох Мароккогийн үндэсний баяр буюу Хаан ширээний өдөртэй давхцаж байгаагаараа онцлог юм” гэжээ.

Тэрбээр Африк тивд спорт хөгжүүлэхэд Мароккогийн хаан VI Мухаммедын оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлээд “Марокко улс дэлхийн хөлбөмбөгийн төвүүдийн нэг болсон” хэмээн дурдсан байна. Тус улс 17 хүртэлх насны охидын ДАШТ, 2025 оны эрэгтэйчүүдийн Африкийн цомын тэмцээн, 2030 оны ДАШТ тус тус зохион байгуулахаар бэлтгэж эхэлжээ.

Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ

Одоогийн байдлаар Касабланка, Танжер, Рабат, Марракеш болон бусад хотод орчин үеийн цэнгэлдэх хүрээлэнгүүд, бэлтгэлийн баазууд болон дэд бүтцийн байгууламжуудыг барих ажил ид өрнөж байна.

2030 оны ДАШТ-ийг гурван тивийн 6 улсад явуулах шийдвэрийг ФИФА гаргасан билээ. Тус тэмцээний эхний гурван тоглолт Аргентин, Парагвай, Уругвайд болж, бусад тоглолтыг Испани, Португал, Марокко улсууд зохион байгуулах юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.