Монголын баг Олон улсын биологийн олимпиадаас хүрэл медаль хүртэв

Филиппин Улсын Манила хотод Олон улсын биологийн 36 дахь удаагийн олимпиад болж, шилдгүүдээ тодруулав. Дэлхийн 75 орны 300 гаруй сурагч оролцсон энэхүү олимпиадаас Монгол Улсаа төлөөлөн оролцсон баг хүрэл медаль, нэг сурагч тусгай байрын шагнал тус тус хүртсэн байна. Тодруулбал,
"Орчлон" сургуулийн 12-р ангийн сурагч А.Амартүвшин хүрэл медаль хүртсэн бол "Монгол тэмүүлэл" сургуулийн 11 дүгээр ангийн сурагч С.Сансармаа тусгай байрт шалгарч, бусад сурагчид өндөр онооны гүйцэтгэлтэй оролцжээ.
Энэ удаагийн олимпиад тус бүр гурван цаг үргэлжилж, онолын хоёр шалгалт, 90 минутын дөрвөн дадлагын ажилтай байсан бөгөөд микробиологи, био анагаахын шинжлэх ухааны дадлагууд шинээр нэмснээрээ онцлог болсон байна.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл