ХААН Банкны данс хоорондын гүйлгээг IBAN дансны дугаараар хийнэ

Aдмин / Эдийн засаг

2025 оны 8-р сарын 4-ний өдрөөс эхлэн ХААН Банкны данс хоорондын гүйлгээг IBAN дансны дугаараар хийх болсон тухай урьдчилан мэдээлж байна.

Өөрөөр хэлбэл та ХААН Банкны данснаасаа ХААН Банкны данс руу шилжүүлэг хийх үед 20 орон бүхий IBAN дансны дугаараа ашиглана гэсэн үг юм. Иймд харилцагч та 8-р сарын 4-ний өдрөөс өмнө Khan Bank аппликэйшн руугаа хандан өөрийн IBAN дансны дугаараа тогтоож аваарай. Энэхүү өөрчлөлт нь зохицуулагч байгууллагын шаардлага болон Үндэсний төлбөрийн системийн стратегийн хүрээнд бүх арилжааны банкуудад хийгдэж буй ажил юм.

Харин банк хоорондын гүйлгээнд өнгөрсөн 4-р сараас эхлэн IBAN дансны дугаарлалт нь үе шаттай нэвтэрсэн бөгөөд харилцагчид аль хэдийн хэрэглэж дадаад байна.

IBAN гэж юу вэ?

IBAN (International Bank Account Number) нь 20 орон бүхий олон улсын ISO 13616-1, 2 стандартаар хүлээн зөвшөөрөгдсөн дансны дугаарлалт юм. Энэ нь банк хоорондын гүйлгээний нэгдсэн кодчилолтой систем бөгөөд хүлээн авагчийн улс, банкны дугаарыг агуулдаг.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк


Сэтгэгдэл

Зочин [59.153.113.234] 2025-07-30 06:06:47

Дандаа иэнэг үйлдэл хийх юмаа.Бусад орон шиг бгаагаараа бж болдоггүй юм уу?!Жнь солонгос улс 20 гаран жилийн өмнөх нь хэвээрээ л бх юм .Улам л хялбар иргэдэд дөхөм болоод бхад банк нь.Монголд улам л төвөгтэй болгоод бх юм .Бас баахан оронтой тоо хайж зүдрэх нь.Нэг юмандаа дасаж амжаагүй бхад


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.