Хуурамч мессэжээс сэрэмжлээрэй!

Сүүлийн өдрүүдэд банкны нэр барьсан хуурамч мессэж иргэдийн гар утсанд ихээр ирж, залилан хийх оролдлого нэмэгдэж байгаа тул иргэд та бүхнийг сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.
Залилагч этгээдүүд төрөл бүрийн дугаараас линк, текстээ хувирган мессэж илгээх тохиолдол гарч байгаа тул эрхэм харилцагч та энэ төрлийн мессэж, чат хүлээн авсан бол линк дээр даралгүй шууд устгана уу.
Банк харилцагчийн нууцлалтай мэдээлэл буюу Интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг оруулахыг шаардсан хүсэлт хэзээ ч илгээдэггүй тул харилцагч та болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон цахим хэтэвчээ хамгаалаарай.
Харин мессэжээр ирсэн холбоос дээр аль хэдийнэ дарсан бол банктайгаа холбогдож, интернэт үйлчилгээгээ зогсоох, нууц үгээ яаралтай солих арга хэмжээ аваарай.
Сэтгэгдэл
Зочин [66.181.188.130] 2025-07-30 22:49:30
Могой гурав тасравч гүрвэлийн дайтай лусаа аргад